Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Коронавирус мутацид орж агааргүй, битүү, харанхуй орчинд хурдан тархаж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/361051951544809/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 11 сая гаруй хүн өвчилж 532  мянган хүн энэ өвчний улмаас эндээд байна. Өнөөдрийн байдлаар 6.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад буй.

24 цагийн хугацаанд өвчлөл 156 мянгаар, нас баралт 3 мянга гаруй нэмж бүтгэгдлээ. Ялангуяа АНУ-д гэхэд өвчлөл 57 мянгаар, Бразилд 37 мянгаар, Энэтхэгт 24 мянгаар нэмэгдсэн нь эхний гурван өндөр өвчлөлтэй орны тоонд орж байна. АНУ-д 57 мянган хүн шинээр бүтгэгдсэн нь хамгийн олон тохиолдол болж байна.

Үүнийг АНУ-ын эрүүл мэндийн байгууллага тайлбарлахдаа, залуучууд амны хаалт зүүхгүй, олноор цуглах, баар, цэнгээний газраар үйлчлүүлж байгаа нь нөлөөлж байна гэж үзэж байна. Жишээ нь, Мичиганд нэг бааранд 158 хүн коронавирусийн халдвар авсан тохиолдол гарав. 

Мэдээллүүдийг харвал, Өмнөд Солонгос, Австралид өвчлөл эргэн нэмэгдэж байна. Судлаачдын мэдээлж буйгаар коронавирус мутацид орж агааржуулалтгүй, битүү, харанхуй, хүн олноор цугласан газруудад хурдан тархах хэв шинжтэй болж байна гэж байгаа юм" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.