2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
19:00
S32
16°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26

Нэг өдөрт хамгийн олон Covid-19 халдварын тохиолдол бүртгэсэн улс АНУ боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-д коронавирусийн халдварын 55,274 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тус улсын хувьд төдийгүй, дэлхий дахинд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тухайн өдөр Флорида мужид бараг 10,000 тохиолдол бүртгэгдсэн бол Техас, Аризона, Калифорни мужууд нийлээд АНУ-д бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын тал орчим хувийг бүрдүүлсэн байна.

Өмнө нь зургаадугаар сарын 19-ний өдөр 54,771 шинэ тохиолдол Бразил улсад бүртгэгдсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байв.

Европын аль ч улс цар тахлынхаа оргил үед ийм олон халдварын тохиолдол 24 цагийн дотор илрүүлж байгаагүй юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын 50 мужийн 37-д нь коронавирусийн тархалт нэмэгджээ.

Пүрэв гарагийн орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Манай улсад дэлхийн аль ч улсаас илүү олон, чанартай оношилгоо хийгдэж байгаа тул коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаа юм. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ үүнээс ч илүү сайн мэдээ нь манай улсад  нас баралтын тоо хэмжээ буурч байна. Бас залуу хүмүүс илүү түргэн эдгэрч байгаа нь сайн хэрэг!” гэж бичжээ.

Тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи саяхан цар тахлын нөхцөл байдлын талаар ярихдаа “Бид бараг өдөр бүр дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоож байна. Энэ бол бид буруу чиглэлд явж байгаагийн тод илрэл” гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр америкчууд хорио цээрийн дэглэмийг сахихгүй байгаа нь халдвар нэмэгдэж байгаагийн гол шалтгаан гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 2.8 сая тохиолдол бүртгэгдэж, 129,400 гаруй хүн нас бараад байна.

Дэлхий дахинд нийт батлагдсан халдварын тохиолдол 11 саяд хүрч, 523,898 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x