Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдлын тоо АНУ-д шинэ дээд хэмжээндээ хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ даяар коронавирусийн халдварын 50,203 шинэ тохиолдол илэрсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр тоо байлаа.

Зургаадугаар сарын 26-ны өдөр 45,255 тохиолдол илэрсэн нь өмнөх хамгийн дээд үзүүлэлт байжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Америк даяар нийтдээ 2,685,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 128,000 гаруй хүн нас барсан байна.

Лхагва гарагт Аризона, Калифорни, Умард Каролина, Теннеси, Техас гэсэн таван мужид нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо нь хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

Коронавирусийн халдвар дахин эрчимжиж эхэлсэнтэй холбоотой АНУ-ын олон муж хорио цээрийн дэглэмээ дахин сэргээж, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээгээ түр зогсоогоод байна.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Fox Business сувагт ярилцлага өгөхдөө анх удаа амны хаалтны ач холбогдлыг хүлээн зөвшөөрснөөс гадна вакцин гарахаас өмнө коронавирус “‘өөрөө алга болно” гэж найдаж байгаагаа хэлсэн юм.

Мягмар гарагт тус улсын халдвар судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи эрх баригчид коронавирустэй тэмцэх арга барилаа өөрчлөхгүй бол “нэг өдөрт 100,000 халдварын тохиолдол бүртгэгддэг болох цаг айсуй” хэмээн анхааруулж байв.

 

Эх сурвалж: CNN