Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг энэ индэр дээрээс шаардаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлон зарласан билээ. 

Анхдугаар чуулганы хуралдаанд шинээр сонгогдсон 76 гишүүн тангараг өргөх бөгөөд УИХ-ын даргыг сонгох юм. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2840871579475014/

Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс товчлон хүргэж байна.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна. 

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан
Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо. 

2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна.

СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна" гэв. 

Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг нээж үг хэлсний дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг танилцууллаа. Түүний танилцуулгатай холбогдуулан Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сонгуулийн будлианы асуудлаар асуудал гаргаад байса. Үүнийг яаж шийдсэнийг асууж байна. СЕХ хариулт өгнө үү. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 2020 оны ээлжит сонгуулиар 1,151 гомдол СЕХ-нд ирсэн. СЕХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариулт өгч ажилласан. Хуулийн дагуу зөрчилтэй холбоотой гомдлыг цагдаа, тагнуул, ШӨХТГ хүлээн авч шийдвэрлэсэн. 

Н.Алтанхуяг: Хяналтын гар тооллого хийсэн талаар та хариулсангүй. 

Ч.Содномцэрэн: Сонгуулийн санал тоолох машинтай холбоотой гомдлууд ирсэн. Тухай бүрт нь СЕХ-ноос хариулт ирсэн. 2,070 хэсгээс 41 хувьд нь хяналтын тооллого хийгдсэн. Ямар нэгэн зөрчил гараагүй. Хяналтын тооллогын тайлангаас харахад ажиглагчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би ялсан ч гэсэн шударгаар сонгууль явагдсан бол ялах байсан олон хүний өмнөөс үг хэлье. Шударга бус сонгууль болсон. Төрийн машин тэр чигээрээ ажилласан. 

СЕХ-нд хариуцлага тооцох ёстой. 



Ийнхүү шинэ гишүүд тангараг өргөснөөр Анхдугаар чуулган түр завсарлалаа. 

Үргэлжлүүлэн 16:00 цагаас хуралдаж, УИХ-ын даргыг сонгох юм байна.