Монгол Улсын экспортын хэмжээ эхний зургаан сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 1,509.4 сая ам.доллар буюу 40.6 хувиар буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэл харуулж байна.
Одоогийн байдлаар манай улсын нийт экспорт 2.2 тэрбум ам.доллар байгаа аж. Үүнээс
Ийнхүү буурахад нүүрсний экспорт тоо хэмжээгээрээ 2.1 дахин буурч, 8.5 сая тонн буюу 678 сая ам.долларын нүүрс экспортолсон бол түүхий нефтийн экспорт 3.4 дахин буурч, 997 мянган баррел болсон нь голлон нөлөөлжээ.
Харин төмрийн хүдрийн тоо хэмжээ бага зэрэг буюу нэмэгдэж, 4.09 сая тонн болсон бол жонш 305 мянган тонн болсно байна.
Хүснэгт: Экспорт
Барааны нэр | тоо хэмжээ /2019.06.28/ |
статистик үнийн дүн, сая ам.дол. |
тоо хэмжээ /2020.06.28/ | статистик үнийн дүн, сая ам.дол. |
Чулуун нүүрс, мян.тн | 17,924.0 | 1,530.4 | 8,481.6 | 677.7 |
Төмрийн хүдэр, мян.тн | 4,069.3 | 248.3 | 4,091.8 | 280.9 |
Зэсийн баяжмал, мян.тн | 745.5 | 1,057.9 | 666.0 | 730.4 |
Жонш, мян.тн | 280.4 | 91.2 | 304.9 | 74.2 |
Цайрын хүдэр, баяжмал, мян.тн | 71.4 | 105.8 | 66.4 | 79.8 |
Хүрэн нүүрс, мян.тн | 88.9 | 3.0 | 23.0 | 0.7 |
Хар тугалганы хүдэр, баяжмал, мян.тн | 11.9 | 25.9 | 13.7 | 28.9 |
Молибдены хүдэр, баяжмал, мян.тн | 2.8 | 24.8 | 3.0 | 20.7 |
Түүхий нефть, мян.баррел | 3,141.6 | 177.6 | 926.7 | 33.2 |