Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.29/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.29/

https://www.facebook.com/iKonNews/videos/742067089878858/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 10,228,000 хүн өвчилж, 503,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Өвчилсөн хүмүүсээс 5.5 сая нь эдгэрсэн бол 4.1 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барлаа.

АНУ, Бразил, Энэтхэг улсууд шинэ халдварын тоогоор тэргүүлсээр байгаа. Мөн Зүүн Европын 30 оронд хөл хориог сулруулсантай холбоотойгоор халдвар нэмэгдсэн тул 11 орон буцаад хөл хорионы дэглэмээ чангаруулах арга хэмжээ авч байна.

ОХУ-д 6,791 хүн шинээр халдвар авч 104 хүн эндсэн. Манай улсын хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдсээр байгаа. Эрхүү мужид сүүлийн 14 хоног халдварын тоо тасралтгүй өссөөр байна. Тувад өмнө сар гаруй хугацаанд халдвар нэмэгдсээр байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 87 хүн шинээр ажиглалтад орж, 16 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо ажиглалтад 2,710 хүн байна. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 51 хүн архаг хууч өвчтэй бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд байна.

119 дугаарт 159 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр Казахстан, Солонгос улсаас манай хоёр иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсан" гэдгийг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.