Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Туул: ХАВДАР ба ТҮҮНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 29
Өгүүлэл


Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Хавдар Судлалын Агентлагын гаргасан “ХАВДАР ҮҮСГЭГЧИЙН АНГИЛАЛ”-аас үзэхэд мах махан бүтээгдэхүүн нь хүнд хавдар үүсгэдэг нь батлагдсан ба хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдаж байна. Мах нь өөртөө хавдар үүсгэгч хетероцикл агуулдаг бөгөөд шарж, хайрч хэрэглэвэл түүнээс 5 аас 6 дахин хүчтэй хавдар үүсгэх чанартай метилхлорантрен үүсгэнэ. Тиймээс бид архи, тамхи, хорт зүйл хэрэглэхгүй байсан ч өдөр дутам махний хэрэглээ байгаа тохиолдолд хавдар тусах өндөр эрсдэлтэй гэдэг нь батлагдаж байна.

Монгол улс маань өнөөдөр хорт хавдарын өвчтөний тоогоор үзүүлэлтээр дэлхийд тэргүүн байранд жагсаж жилдээ 6000 хүн шинээр өвдөж 4000 хүн нас барж гамшгийн хэмжээнд хүрчээ. Хорт хавдараар өвчлөгсөдийн дийлэнх хувь нь мах сүүний хэрэглээ өндөртэй хөдөө орон нутгийнхан байна.

  • Элэгний хорт хавдараар дэлхийд                      1
  • Ходоодны хорт хавдраар дэлхийд                    1
  • Улаан хоолойн хорт хавдраар дэлхийд            3
  • Умайн хорт хавдараар дэлхийд                          3

Маханд агуулагдах шээсний хүчил нь бөөрөнд ачаалал өгөхөөс гадна үе мөчөнд хуралдан бодисийн солилцооны өвчин үүсгэдэг. Иймээс ч хүний гавьяат эмч, бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Төрийн соёрхолт, хүний гавъат эмч Д. Нямсүрэн эмч хэлэхдээ “махны их хэрэглээ нь бөөрний архаг дутагдалд хүргэдэгийг анхааруулсан байдаг”. 2018 оны байдлаар 6000 хүн шинээр хавдраар өвдөж, 4412 хүн хорт хавдраар нас барж ӨДӨРТ 12 ХҮН, ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД НИЙТДЭЭ 19000 орчим хүн хорт хавдрын улмаас эмчийн хяналтанд байна.

Элэгний хорт хавдар

ДЭМБ-аас 2019 онд хорт хавдрын өндөр эрсдэлтэй орнуудыг жагсаахад Монгол 1-т бичигдсэн байна. Элэгний хорт хавдраар хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг нь анхаарал  их татдаг.

 

Махны хоруу чанарын талаарх судалгаа, шинжилгээ, нотолгоо нь ёстой нөгөө 1001 баримт байна гэдэг шиг барагдахгүй бөгөөд зөвхөн нэгийг  дурьдахад Корнелскийн Их Сургуулийн Хүнсний Биохимийн Кафедорийн профессор, доктор Колин Кемпелл амьдарлийхаа 60 гаруй жилийг судалгаа шинжилгээний ажилд зориулж 300 гаруй эрдэм шинжилгээний бүтээлээс амьтны уураг болон сүүний уураг нь хорт хавдрын өсөлтийн бүх шатанд дэмжих нөлөө үзүүлдэг болохыг цуврал туршилтаар нотолсон байдаг. Тэрээр 2004 онд бичсэн “ Хятад Судалгаа “ номондоо “Няцаахын аргагүй үнэн зүйл бол ирэх 10 жилд та бүхэн амьтны гаралтай уураг нь хамгийн хортой хүнс тэжээл бөгөөд хоолондоо өчүүхэн төдийг нэмэхэд л өвчин тусах эрсдэл огцом өсдөг гэдгийг зайлшгүй олж сонсох болно” гэжээ.

20 зуун 21 зууны эхэнд амьтны уургыг хэрэглэхийг зарим эмч нар хүмүүст зөвлөж олон өвчний эх үүсвэрийг тавьж байна. Гэтэл яг үнэндээ шинжилгээнд уураг дутагдаж түүнээсээ өвдсөн байхыг аль ч эмч ховор харсан бөгөөд энэ нь элэгний дутагдлын хүнд үед уургаа нийлэгжүүлж чадахаа байсан үед мөн бөөрний дутагдалын эцсийн шатанд шээсээрээ уураг алдах эс бол яс арьс болсон тураалын үед гэх мэт цөөн тохиолдолд илэрдэг. Амьтны уураг нь дээрхи олон хоруудыг үүсгэхээс гадна биеийг хүчилшүүлдэг. Хүний биеийн бүтцийг судлаад үзэхэд  гаднаас ямар нэгэн амьтний уураг, холестрин авах шаардлагагүй. Эсрэгээрээ амьтны гаралтай уураг нь хүний биед ороод задарлын явцад амиак, метан, амон гэх мэт олон хорт нэгдлүүдийг үүсгэхээс гадна уреакиназа гэх мэт эсийн бүтцийг задалдаг фермент агуулж бөөрний үйл ажилгааг доголдуулдаг. Хүний бие организм хүнсний ногоо үр тариа, шош, буурцгаас шаардлагатай бүх уураг амин хүчлээ авах боломжтой. Ургамалд  20 амин хүчил бүгд байдаг ба элэг нь амин хүчлээс уургаа нийлэгжүүлж, холестриноо ч мөн нийлэгжүүлдэг.  

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН БА ХОЛЕСТРОЛ

Өөр нэгэн анхаарал хандуулах зүйл бол холестрол бөгөөд энэ нь зөвхөн амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагддаг болохийг бид мэднэ. Холестрол нь зүрхний цусан хангамжийн дутагдал, тархиний судасны нарийсал, тархиний судасны хатуурал, даралт ихдэлт, элэг, бөөр гэх мэт цуллаг эрхтний хялгасан судсыг бөглөж үйл ажиллагааг нь доголдуулж, даамжран зүрхний шигдээс, тархиний цус харвалт гэх мэт гэх мэт өвчний шууд шалтгаан болдог байна.

 

Монгол улсын нас баралтын тэргүүн шалтгаанд зүрх судасны өвчин ордог. МУОНТ ийн туузан мэдээгээр 24-65 насны нийт хүмүүсийн 10 хүний 4 нь судас хатуурах өвчинд өртөх эрсдэлтэй, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 25%-д цусандах холестрол өндөр байгааг тогтоожээ. Нэг ширхэг өндөг нь түргэн хоолноос ч их холестрин агуулдаг тул Баруун Онториагийн Их Сургуулийн профессор Девид Спекс өндөгийг ашигтай хүнс хэмээх хүн төрөлхтний төөрөгдөлийг арилгах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Харвардийн эрдэмтэд өдөр бүр нэг ширхэг өндөг идэхэд жирийн хүнээс 10 жилээр богино насалдгийг тогтоожээ.

Дан ургамлан хоолоор хооллоход зүрхний судасны нарийсалтай хүмүүс эхний 7 хоногт 90% цээжээр өвдөх зовиур нь багасч, 1 сарын дараагаас зүрхний цусан хангамж сайжирч, 1 жилийн дараагаар нарийссан бөглөрсөн судсууд чөлөөлөгдөж эхэлсэн үр дүн гардаг. Үүний баталгааг АНУ топ 10 мэс засалчдийн нэг доктор Калдвелл Эсселстиний рентген зургаар баталгаажсан судалгаануудаас харж болно. Ургамлан хооллолтоор бид зүрхний мэс заслыг 80% бууруулж, зүрхний өвчин тусах магадлалийг 50% бууруулж чадна.

Хооллолтоос хамаарсан хүний судасны хананы ялгаатай бүтэц

 
Сүү сүүн бүтээгдэхүүн

Хүн болон сүүн тэжээлтэн амьтад тодорхой нас хүртлээ эхийн сүүгээр хооллоод, түүнээс цааш ямар нэг амьтны сүүгээр хооллох шаардлагагүй болох нь улам бүр тодорхой болсоор байна.

Хөхний сүүнээс гарснаас хойш сүү задлах лактоза фермент байхгүй болж боловсролт удаашран гэдэс цанхайх, хий дүүрэх, гүйлгэх, суулгах, гэдэсний өвдөлт өгөх, харшилтай болох, цус хүчилшүүлэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Сүүн дэх их хэмжээний дааврийн агууламж нь хөхний болон түрүү булчирхайн хавдар үүсгэдэг нь олон судалгаагаар батлагддаг. Үүнд Колин Кемпеллийн сүүний судалгаанаас гадна, Харвардийн Их Сургуулийн доктор Оолдруйгийн судалгаа болон Хавдрын Үндэсний Институтын судалгаануудаар сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг нь хөхний болон түрүү булчирхайн хавдар үүсгэж, нас баралтыг ихэсгэж байгааг тогтоосон байдаг. Сүүгүйгээр бид хангалттай кальци авч чадахгүй гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг ч судалгаагаар огт сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүс яс сийрэгжих өвчин тусах нь сүү хэрэглэдэг хүмүүсээс хамаагүй бага нотлогддог. Учир нь сүү цусыг хүчилшүүлдэг бөгөөд хүчлээ саармагжуулах зорилгоор фосфатыг яснаас сугалж хэрэглэснээр кальцийн ионий шээсээр ялгарах нь ихсэнэ. Нөгөө талаараа сүүн дэх гормоны өндөр агууламж нь эргээд яс сийрэгжих нөхцөл бүрдүүлнэ. Ургамлийн агууламжууд болон түүн дэх флавонойдууд нь аль ч эрхтний өвчлөлийг эрс багасгаж, нас барах эрсдэлийг 36%-56% бууруулж байгааг Австралийн Их Сургуулийн эрдэмтэн Эдит Ковон 53000 хүнд 23 жилийн турш хийсэн судалгаагаар баталсан байна. АНУ , Германы эмч доктор Макс Герсон (1881-1959) ямарч эмгүүгээр, мах, өндөг, загас, сүүг хориглон түүхий ногоо, жимсний шүүс боловсруулаагүй будаа, бүхэл үрийн гурил зэргээр өвчтөнүүдийг эмчилж 459 сүрьеэ өвчтөнөөс 446 буюу 99% ийг бүрэн эдгээж анагаах ухааны түүхэнд байгаагүй одоо ч байхгүй амжилтийг үзүүлж, өөрийг нь зорьж ирсэн рохт хавдартай хүмүүсийг (90% нь хүнд үедээ орсон хорт хавдарууд байсан гэдэг) 50% гаруйг бүрэн эдгээж, олон арван чихрийн шижин, мигрен гэх мэт өвчнүүдийг гайхамшигтайгаар эдгээж байжээ. Тухайн үеийн Нобелийн шагналт Швайцер “Би доктор Герсоноос анагаах ухааны түүхэн дэх хамгийн их алдар хүндтэй нэгнийг олж хардаг”. Түүний эмчилгээг АНУ-ын Анагаах Ухааны Нийгэмлэг үл ойшоосон байдаг. Доктор М. Герсон “Анагаах Ухааны Түүх нь эмгэнэлт алдаагаар дүүрэн” хэмээн бичиж үлдээсэн  байдаг.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.