Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.26/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.26/

https://www.facebook.com/iKonNews/videos/652424625617224/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 9,678,000 хүн өвчилж, 488,000 хүн энэ өвчний улмаас эндлээ.

Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан байна.

АНУ, Бразид, Энэтхэг улсууд өвчлөлийн тоогоор тэргүүлсээр байгаа бөгөөд ирэх долоо хоногт АНУ-д өвчлөлийн оргил үе тохионо гэх тооцоолол гаргасныг зарим судлаачид мэдээлж байгаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,113 хүн шинээр өвчилж, 92 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад яаралтай тусламжийн үйл ажиллагаа нэлээн доголдоод байга юм байна.

Манай улсын хувьд өчигдөр 126 хүн шинээр ажиглалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2,566 хүн байгаа. Халдвар авсан өвчтөнүүдэд 188 сувилагч, 12 асрагч ээлжээр эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаа. Үүнээс 52 хүн нь архаг хууч өвчтэй, 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байна.

Өчигдөр 119 тусгай дугаар 164 дуудлага ирсэн бол шуурхай апликейшнээр гадаадаас дөрвөн иргэн холбогдож, зөвлөмж мэдээлэл авсан" гэдгийг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.