Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг
Заавал тодорхой давтамжтай солих хэрэгтэй юу? Яагаад?

Автомат кропны тос нь моторын тостой адилгүй, нарийн заасан км эсвэл улирал, жилдээ солих давтамжтай байдаггүй. Иймд жолооч таныг үнэтэй засвар үйлчилгээ хийлгэхээс сэргийлэх, мэдлэгт тань үнэтэй хувь нэмэр болох мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Автомат кроптой машинуудын солих давтамж 48,000км-ээс эхлээд хэзээ ч солихгүй хүртэл байх тохиолдол бий. Нийтлэгээр нь авч үзвэл ихэнхи автомат кропны тосыг 96,000км-ээс 160,000км хүртэл давтамжтайгаар солихыг барууны мэргэжилтнүүд зөвлөдөг ч Монголын нөхцөл харьцангуй эрс тэс тул 35,000км-ээс 100,000км тутамд тосоо солиж байх нь зүйтэй юм. Үүнээс ойр ойрхон солиход ч гэмгүй бөгөөд харин ч таны машины автомат кропны үйл ажиллагааг дээд түвшинд хадгалахад эерэг нөлөө үзүүлэх болно.

 
Яагаад тодорхой давтамжтайгаар солих ёстой вэ?

Учир нь автомат кропонд өндөр температур бүрэлдэж байдаг бөгөөд энэ нь кропны тосыг чанараа алдахад хүргэдэг. Мөн кропны метал гадаргуу бага багаар элэгдэхдээ тосыг бичил үртсээр бохирдуулдаг бөгөөд энэ бохирдлыг асгаж байхгүй бол автомат кропны эдэлгээ, насыг богиносгодог байна.

Хэрэв солих ёстой хугацаандаа солихгүй бол яах вэ?

Цагт нь амжиж автомат кропны тосоо солихгүй бол тосолгоо цэвэрхэн тосоор биш метал үртэс болон бусад бохирдлоор дүүрэн тосоор хийгдэж кроп түргэн эвдрэх эрсдэлтэй болдог. Үр дүнд нь та маш их өртөгтэй засвар хийлгэх, автомат кропоо солиулах асуудалтай нүүр тулах тул тосондоо тогтмол анхаарал хандуулж, тодорхой давтамжтайгаар солиж байх нь таны санхүүд хэмнэлт авчрах хөрөнгө оруулалт болж хувирах юм.

Зөвхөн тосоо солиулахаас гадна ямар нэг үйлчилгээ хийлгэх шаардлагатай юу?

Тэгэлгүй яахав. Тосныхоо түвшин болон чанарыг байнга шалгаж байх нь тогтмол солихтой ижил маш чухал юм. Заасан хэмжээнээс бага тосоор ажиллуулах нь араа солих явц гажих эсвэл бүр солигдохгүй байх ч аюултай юм. Түүнчлэн автомат кропны тань дотор эд анги, гадаргуу гэмтэх эрсдэлтэй бөгөөд хамгийн аюултай нь тос багассан үед ямар нэг дуу чимээ гарах эсвэл өөр ил мэдэгдэх шинж тэмдэг илрэхгүй тул нэгэнт өнгөрсөн хойно олж мэддэг. Тийм ч тосоо шалгаж үзэж байх хэрэгтэй.

 

Ингэхийн тулд дүрдэг саваагаа ашиглах хэрэгтэй бөгөөд кропны дүрдэг савааг дунд тэвш буюу картерын дүрдэг саваатай андуурахгүй байхыг сануулж байна. Ихэнхи машинуудын автомат кропны тосны түвшинг шалгахдаа хөдөлгүүрээ асаан халааж байгаад саваагаа дүрж үздэг юм. Гэсэн ч зарим автомашин үйлдвэрлэгчид өөр арга барилтай байдаг тул машиныхаа номон дээрх зааврыг шалгаж үзээрэй. Тосны түвшин хэмжээг мэдэх ийм амархан ч гэлээ чанарыг яаж шалгах вэ? Бохирдсон эсэхийг яаж мэдэх вэ? Үүнд тосны чанар шалгагч аюулгүй ажиллагааны тест хэрэгтэй юм. Яг энэ нөхцөлд зориулсан, таны ажлыг хөнгөвчлөх нэг удаагийн тестийг Liqui Moly брэндээс гаргаж хэрэглэгчдийн хүртээл болгосон байгаа тул та туршаад нэг үзээрэй.

Нэмэлт мэдээлэл: Кропны тос нь моторын тостой ижил шатаж ууршдаггүй тул түвшин бага байвал ямар нэг байдлаар тос алдаж, гоожиж байна гэсэн үг. Түүнчлэн тос алдах нь дийлэнхидээ жийрэг резин хатсанаас үүддэг тул ATF тосны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ ТОСНЫ ХӨТӨЧ: https://www.liqui-moly.com/en/service/oil-guide.html

Эсвэл манай сервисийн 8000-2325, 8000-2327 дугааруудаар холбогдож ямар тос машинд тань таарах талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно.

Сервисийн хаяг:

  • Замын Цагдаагийн Газрын авто зогсоолын дэргэд LIQUI MOLY- Mugen
  • Энхтайваны гүүрний баруун урд талд, Петровис ШТС-ын дэргэд, City Car Wash авто угаалгын хажууд LIQUI MOLY - Alpha
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.