Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тувагийн тэргүүн хамба лам Covid-19 өвчнөөр нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын Буддын шашны тэргүүн, хамба лам Жампел Лодой өнгөрсөн Мягмар гарагт Covid-19 өвчний улмаас 44 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр коронавирусийн халдвар авч, зургаадугаар сарын 10-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Жампел Лодой нь 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Тувагийн шашны тэргүүнээр сонгогдож байжээ.

Тувад коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд энэ сарын 23-ны өдрөөс нийслэл Кызыль хотын нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь зогсоожээ.

330,000 орчим хүн амтай тус бүс нутагт 3,700 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1,819 нь эдгэрч, 40 орчим хүн нас бараад байна.

ОХУ даяар нийтдээ батлагдсан халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 606,881 хүрч, 8,513 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Tuva Online