Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн зарим хэсэгт автомашин явах боломжгүй болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн зарим хэсэгт автомашин зорчих боломжгүй болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг нэгдүгээр хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, 7-н буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал маш ихтэйгээр хөдөлгөөн үргэлжилж байна.

Иймд та бүхэн дээрх замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхад анхаарна уу.

 
 

 

Эх сурвалж: ТЦА