Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байранд байгаа иргэд, эмнэлгийн ажилчид сонгуульд санал өгөх боломжгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүс сонгуульд санал өгөх боломжтой юу?

Д.Нарангэрэл: УИХ-ын сонгуулийг зохион байгуулж буй СЕХ-ноос сонгуулийн үйл ажиллагаа бүгд бэлэн болсон гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Тусгаарлалтын байранд байгаа хүмүүс болон тэдэнтэй хамт тусгаарлагдан тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилчид сонгуульд санал өгөх боломжгүй.

-Тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн анхаарал тавьж байгаа вэ?

Я.Буянжаргал: Тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүд яг л жирэмсний хяналтад байдагтай адил байна. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэйчүүдийн жирэмслэлт хэвийн байгаа тохиолдолд зайлшгүй эмчилгээ хийх шаардлагагүй.

Хэрвээ биеийн байдалд өөрчлөлт орсон тохиолдолд л түүнд нь тохирсон эмчилгээг хийнэ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/260995662009847/?v=260995662009847

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.