Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.23/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.23/

https://www.facebook.com/iKonNews/videos/260995662009847/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 9,186,000 хүн өвчилж 473,000 хүн нас барсан бол 4.9 сая хүн эдгэрч, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт өвчлөл болон эндэгдэл өмнөх хоногоос өссөн.

Өчигдөр ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр өндөр хөгжилтэй орнуудад өвчний халдварын тархалт эрчтэй байгааг танилцуулаад ялангуяа АНУ-д залуусын дунд халдвар голомтлон тархаж байгаа нь санаа зовоох асуудал гэдгийг онцлон мэдэгдсэн.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,600 хүн шинээр өвчилж, 95 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутнуудад өвчлөл нэмэгдсэн хэвээр байгаа. Эрхүү, Тувад сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл тасралтгүй өссөөр байна.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликейнээр гадаад орнуудаас 9 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.