Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс бүх музей, номын сангийн үйл ажиллагааг нээж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан гурав хоног архи, согтууруулах ундаа зарах түүгээр үйлчлэхийг хориглосон болон зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг нээж байгаа талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/265747441202962/

НЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Улаанбаатар хотын дарга захирамж гаргаж 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр буюу сонгуулийн санал авах өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагуудад даалгасан байна.

Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг долоо хоногийн амралтын өдрийг нь сонгуулийн өдөр рүү шилжүүлээд санал авах өдөр ажиллуулахгүй. Энэ үйл ажиллагаагаа зогсоосон өдрийг дараа долоо хоногийн амрах өдрөө ажиллахаар зохицууллаа.

Сонгуулийн өдрүүдэд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохгүй.

Сонгуулийн хэсгийн хороодын замын ачаалал, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг УБЗЗАГ, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн дарга нарт даалгалаа.

Сонгуулийн хороод санал авах байрны хэвийн ажиллагааг бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй найдвартай хангаж ажиллахыг ажлын хэсэгт даалгав.

Архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг 2020 оны зургаадугаар сарын 23-25-ны өдрийг дуустал зогсооно

Архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг 2020 оны зургаадугаар сарын 23-25-ны өдрийг дуустал зогсооно гэж ойлгож болно. Сонгуулийн хуульд санал авах өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглодог. Мөн санал авах өдрийн өмнөх болон дараах өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглож байгаа гэж ойлгож болно.

Хотын дарга мэдээллийн ээлжит цагаараа зарим газрын үйл ажиллагааг нээснээ мэдэгдсэн.

"Ковид 19" цар тахлын улмаас үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон байсан.

Харин өнөөдрөөс эхлэн бүх төрлийн музей, номын сангийн үйл ажиллагааг нээх захирамж гарсан" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн худалдаа үйлчилгээний газрууд, ресторан зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгохоор бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын захирамж: