Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахалтай холбоотойгоор Европын бүсийн 68 хувьд халдварт бус өвчний тусламж, үйлчилгээ доголджээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа оролцож, ДЭМБ-ын мэдээллийг танилцуулав.

Зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар дэлхий дахинд 9 сая тохиолдол бүртгэгдэж, 0.5 сая хүн уг өвчний улмаас эндлээ. Дэлхийн хэмжээнд нас баралт 5.3 хувьтай байна.

Шинэ тохиолдлын тоо Европын бүсэд хоногт 17-20 мянгаар нэмэгдэж байна.

О.Ариунтуяа "БНХАУ-д 56 хоног халдвар бүртгэгдээгүй байсан ч зургаадугаар сарын 11-ний өдөр аялсан түүхгүй хэрнээ халдварын тохиолдол  батлагдсан. Түүнээс хойш зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар Бээжинд нийт 233 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14-ийнх нь биеийн байдал хүнд байна.

Мөн нэг сувилагч халдвар авсан нь батлагдсан учир 2,660 эмч, эмнэлгийн ажилтанд шинжилгээ хийжээ. Одоогоор Бээжин хотод нийт 2.3 сая хүнд шинжилгээ хийгээд байгаа юм" гэв.

Үргэлжлүүлэн "Европын бүсийн 68 хувьд цар тахалтай холбоотойгоор халдварт бус өвчний тусламж, үйлчилгээ доголджээ.

Тухайлбал,

  • Даралт ихсэх өвчний үеийн тусламж 66 хувь
  • Чихрийн шижин өвчний тусламж 58 хувь нь тасалджээ.

Нидерландад хавдрын оношилгоо 25 хувиар буурсан бөгөөд хэд, хэдэн улс оронд хавдрын илрүүлэг зогсоод байна.

Испани улсад зүрх судасны тусламж үйлчилгээ COVID-19-ийн өмнөх үетэй харьцуулахад 40 хувиар буурсан бол Европт сүрьеэ өвчний илрүүлэг 60 хүртэлх хувиар буурчээ.

Түүнчлэн улс, орнуудад дархлаажуулалтын хөтөлбөр доголдож, хамралт нь эрс буурсан. Тухайлбал, Их Британи улсад улаанбурхан, улаанууд, гахайн хавдарын вакцины хамралт дөрөвдүгээр сарын дунд үед 20 хувиар багассан нь судалгаагаар харагдаж байна.

АНУ-ын судалгаагаар цар тахлын улмаас архаг өвчтэй хүмүүс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаатай холбоотойгоор сэргийлэгдэх боломжтой өвчин давхар гарах эрсдэл байгааг ДЭМБ-аас анхааруулсан.

Дэлхийн хүн амын 22 хувь нь буюу 1.7 тэрбум хүн ямар нэг архаг суурь өвчтэй байгаа бөгөөд тэдгээрт COVID-19-ийн хүндрэл үүсэх эрсдэл маш өндөр байна. Улирлын томуугийн үе хоёрхон сарын дараа эхлэх гэж байгаа учир томуугийн бэлэн байдлыг хангахыг ДЭМБ-аас улс, орнуудад анхаарууллаа" гэдгийг онцоллоо.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/693756377837321/?v=693756377837321

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.