Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэргийн төв эмнэлэгт есөн хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Дэлхий нийтээр сүүлийн 24 цагийн хугацаанд 148,000 хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн байна.

Шинэ өвчлөлийн тал гаруй хувь нь Америк тив, өмнөд Африкт бүртгэгдсэн. Франкфурт-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 526 зорчигчид ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д ес, цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг оруулсан.

Цэргийн төв эмнэлэгт есөн хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр байна. Бусад хүмүүсийг зочид буудалд байрлуулсан.

Одоогийн байдлаар ажиглалтын байранд 2,184 хүн байна" хэмээн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/264615894797180/?v=264615894797180¬if_id=1592621931060363¬if_t=live_video_explicit

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.