Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн удирдагч агсан Никита Хрущевийн хүү АНУ-д нас эцэслэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлт Холбоот Улсыг удирдаж байсан түүхэн хүмүүсийн нэг Никита Хрущевийн хүү Сергей Хрущев өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-д 84 насандаа таалал төгсжээ.

1935 оны долдугаар сарын 2-ны өдөр мэндэлсэн Сергей Хрущев инженерийн дээд боловсрол, хэд хэдэн эрдмийн зэрэг цолтой бөгөөд Москвагийн Техникийн их сургуулийн доктор болж байсан юм.

Тэрбээр 1959 онд эцэг Никита Хрущевийг АНУ-д айлчлахад дагалдан явж байсан гэдэг. 1991 онд тэр АНУ-д шилжин суурьшиж, хүйтэн дайны үеийн түүхээр Род Айлэндийн Брауны их сургуульд илтгэл тавьж эхэлсэн байна.

Улмаар 1999 оны долдугаар сарын 2-нд Сергей Хрущев гэргий Валентинагийн хамт АНУ-ын иргэн болж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС