Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: 16 хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан коронавируст халдвартай иргэдээс 16 хүн эмчлэгдэж гарч байгааг Д.Нямхүү захирал өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр "Бидэнд өнөөдөр маш сайхан мэдээ байна. 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгээр хүмүүс 18-66 хоног эмчлэгдээд гарч байгаа. Эдгэрсэн хүмүүсийн насны ангиллыг харвал, 15 нь 19-23 настай, нэг нь 35 настай иргэн байгаа юм. Тэд бүгдээрээ оюутан бөгөөд хоёр нь эмэгтэй, 14 нь эрэгтэй.

Ингээд батлагдсан нийт 201 тохиолдол болж, 127 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна.

Бид давтан шинжилгээнүүдээ хийнэ. Мөн дараагийн онгоцуудаа хүлээн авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байгаа" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1360785617443897/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.