Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Өчигдөр БНСУ-аас транзит нислэгээр ирсэн 257 хүний тавыг нь ХӨСҮТ-д тусгаарласан

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:  /2020.06.18/

https://www.facebook.com/iKonNews/videos/552618332081795/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 8,383,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 450,000 гаруй хүн нас бараад байна. 4.3 сая хүн эдгэрсэн бол 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 131,000 хүн энэ өвчнөөр өвчилж, 5,000 гаруй хүн нас барлаа.

Бээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Одоогийн байдлаар 158 хүн хүнсний захтай холбоотойгоор өвчилсөн гэж үзэж байгаа бөгөөд зургаан хүн хүнд хэлбэрээр өвчлөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бээжингээс Макаод очсон хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,843 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тогтвортой өссөн хандлагатай байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 270 хүн ажиглалтад орж, 362 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 1,632 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Өчигдөр БНСУ-аас транзит нислэгээр ирсэн 257 хүний тавыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг буудлуудад тусгаарласан.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 163 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд АНУ-аас нэг иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан байна" хэмээн ярилаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.