Эрдэнэт ТӨҮГ-аас зарласан тендер, түүний мөнгөн дүн, тэдгээрт Хөрөнгө орлогоо мэдүүлдэг (XOM) алба хаагч болон Сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн хамаарал бүхий ямар ААН-үүд шалгарч бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Нээлттэй хувьцаат компанийн мэдээллийг оруулаагүй болно.
Мэдээллийн эх сурвалж: Шилэн данс, ХОМ
Эрдэнэт ТӨҮГ 2016 оны 1 сараас 2020 оны 5 сарын хооронд 1365 тендер сонгон шалгаруулж 1 их наяд 80 тэрбум 629 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан/байгуулах шатанд яваа талаарх мэдээллийг шилэн дансанд байршуулжээ.
1-10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, тендерт шалгарсан ААН-үүд дундаас хуулийн дагуу хөрөнгө орлогоо мэдүүлдэг алба хаагчдын эзэмшдэг, хамаарал бүхий ААН багтсан эсэхийг нягталж харвал:
| Овог, нэр | Албан тушаал | Байгууллага |
Хамаарал |
Шалгарсан тендерийн тоо |
Нийт үнийн дүн ₮ |
|---|---|---|---|---|---|
| Ренчин Сарантуяа | Газрын дарга | Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар | Нама Оч | 1 тендер | 2,654,635,738 |
| Янгуг Сод-Эрдэнэ | Дэд захирал | Хөгжлийн банк | Нама Оч | ||
| Ренчин Сарантуяа | Газрын дарга | Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар | Нама Оч | ||
| Янгуг Сод-Эрдэнэ | Дэд захирал | Хөгжлийн банк | Нама Оч | ||
| Дамдинсүрэн Мөнхцэцэг | Татварын улсын байцаагч | Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс | Ньютелеком ХХК | 1 тендер | 2,150,516,319 |
| Нямжав Оюунцэцэг | Мэргэжилтэн | Ашигт малтмал, газрын тосны газар | Брикс ХХК | 1 тендер | 1,895,366,131 |
| Дэмчигжав Дэлгэрсайхан | Хяналтын байцаагч | Иргэний Нисэхийн Ерөнхий газар | Тулга техник ХХК | 3 тендер | 1,314,076,500 |
| Энхтөр Бүжинлхам | Нягтлан бодогч | Төв аймгийн ЗДТГ | Мета менежмент ХХК | 3 тендер | 1,241,310,554 |
199-999 сая төгрөгийн үнийн дүнтэй, тендерт шалгарсан ААН-үүд дундаас хуулийн дагуу хөрөнгө орлогоо мэдүүлдэг алба хаагчдын эзэмшдэг, хамаарал бүхий ААН багтсан эсэхийг нягталж харвал:
| Овог, нэр | Албан тушаал | Байгууллага | Хамаарал бүхий ААН | Шалгарсан тендерийн тоо | Нийт үнийн дүн |
|---|---|---|---|---|---|
| Сүхээ Цэцгээ | Дарга | Буянт-Ухаа дахь гаалийн газар | Мон Энергео ХХК | 1 тендер | 990,000,000 |
| Батсүх Оргил | Төслийн зохицуулагч | Байгаль орчин, аялал жуулчлалын яам | Ай Ти Экспертс ХХК | 4 тендер | 905,165,281 |
| Дэлгэрбат Болортунгалаг | Мэргэжлийн хяналтын улсын байцаагч | Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар | Эс Эй Эс Эс ХХК | 2 тендер | 865,004,398 |
| Давааням Гангаамаа | Газрын дарга | Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв | Глобал ундрага | 1 тендер | 559,917,859 |
| Галбадрах Мөнхчимэг | Ерөнхий нягтлан бодогч | Боловсролын газар | Мөнх их наяд | 1 тендер | 495,165,000 |
| Дагвадорж Цэрэнням | ИТХ ын төлөөлөгч | Жаргалант сумын ИТХ | Макс строй | 1 тендер | 474,468,027 |
| Дүгэр Рэгдэл | Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч | АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд | Холбоо инвест | 1 тендер | 365,228,174 |
| Аюурзана Эрдэнэбаяр | Хэлтсийн дарга | Мөрдөн байцаах алба | Дай ичи | 1 тендер | 361,102,800 |
| УРАНЦЭЦЭГ МЯГМАРЖАРГАЛ | Ахлах хянан шалгагч | Монгол банк | Ирмүүн талст | 2 тендер | 355,907,949 |
| Бямба Цэвээнсүрэн | Татварын улсын ахлах байцаагч | Орхон аймгийн Татварын хэлтэс | Эерэг хүч ХХК | 2 тендер | 329,820,848 |
| Жамбаа Цогтбаатар | ИТХ ын төлөөлөгч | Дорнод аймгийн ИТХ | Оакс экспресс Монголиа ХХК | 2 тендер | 221,852,593 |
199-999 сая төгрөгийн үнийн дүнтэй, тендерт шалгарсан ААН-үүд дундаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн эзэмшдэг, хамаарал бүхий ААН байгаа эсэхийг нягталж харвал:
Хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээг Зианши Найпу Майнинг (хятад) компанитай байгуулсан байна.
Эрдэнэт ТӨҮГ жилд 6 сая тн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 4-р шугам барьж өргөтгөх 327 тэрбум 320 сая төгрөгийн төсөвтэй ажлыг Зианши Найпу Майнинг компанитай 324 тэрбум 791 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг тендер шалгаруулалтын онцгой журам - Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулжээ. Мөн 4 тэрбум 790 сая төгрөгийн "з/ч к насосам" нэртэй бараа/ажил,/үйлчилгээ шууд гэрээ байгуулсан байна.
Харин дотоодын ААН-үүдээс Сод Монгол Групп ХХК хамгийн өндөр дүнтэй гэрээг байгуулжээ. Тус компани Эрдэнэт үйлдвэрт автобензин, өвөл/зуны дизелийн түлш нийлүүлэх 15 удаагийн тендерт шалгарч 101 тэрбум 164 сая төгрөгийн гэрээ байгуулсан.
Харин 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 606 хүний эзэмшдэг эсвэл хамаарал бүхий ААН багтсан эсэхийг нягталж харвал:
| Овог, нэр | Нэр дувшиж буй тойргийн нэр | Хамаарал бүхий ААН | Шалгарсан тендерийн тоо | Нийт үнийн дүн ₮ |
|---|---|---|---|---|
| Батмөнх Батцэцэг | УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог (МАН) | Мөнхийн үсэг | 3 тендер | 49,939,600 |
| Доржрэнцэн Алтангэрэл | УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрог (АН) | Метропласт ХХК | 1 тендер | 18,368,075 |
| Цогт-Очир Анандбазар | УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог (МАН) | Сод Монгол групп ХХК | 15 тендер | 101,164,493,981 |
| Оюунбат Оргил | УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог (бие даагч) | Цаст ганри групп | 1 тендер | 482,625,000 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!