Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэс Таван Толгой ХК-аас шалгаруулсан тендер ба ХОМ, СОНГУУЛЬ 2020-ын хамаарал

З.Санжаа, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төр бүхэлд нь болон хэсэгчлэн эзэмшдэг, аль эсвэл олон нийт хувьцааг нь эзэмшдэг нээлттэй хувьцаат компаниудын мөнгөний урсгал хаашаа ямар бараа ажил үйлчилгээний төлбөрт зарцуулагдаж байгаа талаарх мэдээлэл нээлттэй, ил тод байх номтой.

Тэгвэл Монголчуудын дийлэнх нь хувьцааг нь эзэмшдэг (ойролцоогоор 2 сая 511 мянган хүн ямар 1 хэлбэрээр хувьцааг нь эзэмшиж байна) Эрдэнэс Таван Толгой ХК-иас зарласан тендер, түүний мөнгөн дүн, тэдгээрт Хөрөнгө орлогоо мэдүүлдэг (XOM) алба хаагч болон Сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн хамаарал бүхий ямар ААН-үүд шалгарч бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

Мэдээллийн эх сурвалж: Шилэн данс, ХОМ


299 тендер, 2 их наяд 677 тэрбум төгрөг

ЭТТ ХК 2016 оны 2 сараас 2020 оны 4 сарын хооронд 299 тендер сонгон шалгаруулж 2 их наяд 677 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан болон байгуулах шатанд яваа талаарх мэдээллийг шилэн дансанд байршуулжээ. Тендер тус бүрийг мөнгөн дүнгээр нь эрэмблээд харвал хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээг Эм Эм И Кью ХХК-тай байгуулсан байна.

Тус компани Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн
“В” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх
799 тэрбум 369 сая төгрөгийн төсөвтэй тендерт оролцож
799 тэрбум 300 сая төгрөгийн үнийн саналаар шалгарчээ.
Дүрслэл дээгүүр хулганаа чирж тендер нэг бүрийн мэдээллийг харах боломжтой.

Харин Хишиг Арвин Индустриал ХХК дээрх хугацаанд нийт 3 тендерт шалгарч 1 их наяд 86 тэрбум 928 сая төгрөгийн гэрээ байгуулсан ба бүх тендерийн нийт мөнгөн дүнгийн 40.6%-ийг дангаараа эзэлж байна. Эм Эм И Кью ХХК 32.7%, Спейшлмайнинг сервис ХХК 22.8%-ийг тус тус эзэлж байна. Эдгээр компаниуд нь нүүрсний уурхайн үндсэн ажил үйлчилгээ болох уулын ажил, хөрс хуулах, нүүрс олборлох, тэсэлгээ, нүүрс ачилт зэргийг гүйцэтгэдэг байна. Бусад 290 тендерийн дийлэнх нь ханган нийлүүлэлт.

Хишиг Арвин Индустриал ХХК-ийг Б.Хишигдорж, Х.Батхишиг нар эзэмшдэг бол Эм Эм И Кью компанийг Моннис Интернэйшнл ХХК 100% эзэмшдэг гэж Хуулийн этгээдийн бүртгэлд дурджээ.

Тендерт шалгарсан ААН-үүдийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй уялдуулж харвал

1. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт Албаны дарга ажилтай Б.Бямбадоржийн 100% эзэмшдэг Монгол Маркет ХХК нь ЭТТ ХК-д нийтдээ 6 тэрбум 370 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2 удаагийн тендерт шалгарчээ. Эдгээр нь:

  • 2018 оны 5 сард, 2 тэрбум 847 сая төгрөгийн төсөвтэй Катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож бусад өрсөлдөгчдөөс хамгийн бага буюу 2 тэрбум 526 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан.
  • 2019 оны 11 сард, 4 тэрбум 927 сая төгрөгийн төсөвтэй Уурхайн хотхон, Уурхайн бүс болон Оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож 3 тэрбум 844 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан.

2. Стандарт, хэмжил зүйн газарт Ахлах мэргэжилтэн ажилтай Н.Мяасүрэнгийн Хөрөнгө орлогодоо мэдүүлсэн Хэмжих хэрэгсэл ХХК нь нийтдээ 209.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3 удаагийн тендерт шалгарсан. Эдгээр нь:

  • 2018 оны 5 сард, 183 сая төгрөгийн төсөвтэй 40 метрийн урттай автожин нийлүүлэгчийг сонгох тендерт оролцож хамгийн бага буюу 179.9 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан.
  • 2017 оны 2 сард, 60 сая төгрөгийн төсөвтэй Автожингийн тохиргоо, засвар, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендерт оролцож хамгийн бага буюу 29.7 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан.

3. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эзэмшдэг Соёмбо Принтинг ХХК нийтдээ 125.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3 удаагийн тендерт шалгарсан. Эдгээр нь:

  • 2019 оны 5 сард, 60.2 сая төгрөгийн төсөвтэй Баримтын хортой цаас нийлүүлэх тендерт оролцож 54.8 сая төгрөгийн гэрээ байгуулж шалгарсан.
  • 2019 оны 10 сард 53.3 сая төгрөгийн төсөвтэй Орон нутгийн ёс заншил, эмийн ургамал, ан амьтан, түүх соёлын дурсгалт газруудын талаарх ном гаргах, хэвлэх тендерт оролцож 53.3 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Өөр өрсөлдөгч оролцоогүй байна.
  • 2019 оны 5 сард 29 сая төгрөгийн төсөвтэй Компанийн сурталчилгаа, танилцуулга тендерт оролцож 17.6 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан.

ЭТТ-с зарласан тендерт шалгарсан, Төрийн алба хаагчийн хувь эзэмшдэг, хамаарал бүхий ААН-үүдийн талаарх бүх мэдээлэл.

Овог, нэр Харъяалагдах байгууллага Албан тушаал ААН-ийн нэр Тендерийн дүн Тендерийн тоо
Батсүрэн Бямбадорж Нийслэлийн ЗДТГ Газрын дарга Монгол маркет ХХК 6,370,401,599 2ш тендер
Норов Мяасүрэн Стандарт, хэмжил зүйн газар Ахлах мэргэжилтэн Хэмжих хэрэгсэл ХХК 209,737,828 3ш тендер
Дашзэгвэ Амарбаясгалан Нийслэлийн ИТХ ИТХ ын төлөөлөгч Соёмбо Принтинг ХХК 125,655,000 3ш тендер
Цэрэндорж Цэрмаа Дорнод аймгийн прокурорын газар Ахлах прокурор АСБЭ ХХК 122,500,000 1ш тендер
Жигмэд Даваацэрэн АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гишүүн Их мянган инженерчлэл ХХК 75,568,054 1ш тендер
Цэнд-Аюуш Мөнхзул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Шүүгч ДЖС трак ХХК 59,890,000 1ш тендер
Насандэлгэр Одончимэг СБД-ийн ЗДТГ Албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Койнхаус ХХК 34,933,550 2ш тендер
Гэндэн Алтан-Оч Улсын Их Хурлын Тамгын Газар Референт Датаком ХХК 11,980,300 1ш тендер
Батчулуун Анхболд Дархан арьс ширний цогцолбор ХХК Гишүүн ДАРХАН МИНЖ ХХК 10,160,000 1ш тендер
Гончиг Энхбилэг ХУД-ийн ИТХ ИТХ ын төлөөлөгч Хаан даатгал 20,244 2ш тендер
Чойгүнсэн Чимидсүрэн Сангийн яам Газрын дарга

Тендерт шалгарсан ААН ба СОНГУУЛЬ 2020

Харин 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн дундаас хувь эзэмшдэг, хамаарал бүхий ААН нь ЭТТ ХК-с зарласан тендерт шалгарсан эсэхийг шүүж үзэхэд УИХ-ын сонгуулийн 4-р тойрог, Булган аймагт МАН-аас нэр дэвшигч, Сод Монгол Групп ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазарын Сод Монгол компани нийтдээ 2 удаагийн тендерт шалгарч 7 тэрбум 85 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Үүнд:

ЭТТ ХК-д дизель түлш, авто бензин нийлүүлэх зорилгоор

  • 2019 оны 5 сард 4 тэрбум 309 сая төгрөгийн төсөвтэй тендерт оролцож 3 тэрбум 979 сая төгрөгөөр,
  • 2018 оны 4 сард 3 тэрбум 808 сая төгрөгийн төсөвтэй тендерт 3 тэрбум 107 сая төгрөгийн үнийн саналаар шалгарчээ.