Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт Үйлдвэрийн дансанд "0" нэртэй газраас 7 тэрбум төгрөгийн орлого орж 50 тэрбум төгрөгийн зарлага гаржээ

З.Санжаа, iKon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN

Эрдэнэт Үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, компанийн хэлбэрийг өөрчлөн зохион байгуулж Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноос хойш хуулийн дагуу Шилэн данс хөтлөх эрх зүйн орчин бүрдсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд шилэн дансанд байршсан тус үйлдвэрийн орлого, зарлагын гүйлгээний талаарх мэдээллийг шүүж үзэхэд дараах байдалтай байна.

Эрдэнэт үйлдвэрийн орлогын 56.4%, зарлагын 50.9% нь ХХБ-р дамжиж байна

Эрдэнэт ТӨҮГ 2019 оны 7-р сараас 2020 оны 3-р сар хүртэл хугацаанд 21 банкны данс болон кассаар дараах орлого зарлагын гүйлгээ хийжээ.

(Дүрслэл дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой)

1,254 удаагийн гүйлгээгээр
1 их наяд 409 тэрбум төгрөгийн орлого

2,836 удаагийн гүйлгээгээр
1 их наяд 297 тэрбум төгрөгийн зарлага


2019 оны 12-р сард хамгийн өндөр дүнтэй зарлага гарсан

Орлого зарлагын гүйлгээг сараар нь ангилж харвал:

2020 оны 1-р сард 154 удаагийн гүйлгээгээр
199.9 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн

2019 оны 12-р сард 479 удаагийн гүйлгээгээр
246.8 тэрбум төгрөгийн зарлага гарсан

Эрдэнэт Үйлдвэрийн дансанд "0" /тэг/ нэртэй газраас орлого орж бас зарлага гаргаж байна

Техникийн алдаа юу?

0 нэртэй хуулийн этгээдээс 51 удаагийн гүйлгээгээр 7 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн бол, 24 удаагийн гүйлгээгээр 50.3 тэрбум төгрөгийн зарлагыг 2019 оны 7-р сараас 2020 оны 3-р сарын хооронд гүйцэтгэжээ. Шилэн данс хөтлөлтөд хайнга хандаж буйн нэг жишээ юм.

Зарлагын гүйлгээний ~57% нь татвар, төлбөр, хураамж, шимтгэл, цахилгаан, нүүрс, төмөр замын төлбөр зэрэг Төрд тушаадаг төлбөрүүд байна. Жишээ нь зарлагын гүйлгээний хамгийн том дүн болох 435.5 тэрбум төгрөгийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газарт шилжүүлжээ. Мөн Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компанид 156.4 тэрбум төгрөг... г.м. Харин орлого талд Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг гэрээт харилцагчдын жагсаалт хөврөх ба Океан Партнерс, Таурус Металл зэрэг компаниуд үнийн дүнгээр тэргүүлж байна.

2019.7-2020.3 сарын хооронд давхардсан тоогоор
87 ААНБ-аас орлого хүлээн авчээ

2019.7-2020.3 сарын хооронд давхардсан тоогоор
1,005 ААНБ, хувь хүнд зарлага гаргажээ

1,005 ААНБ, хувь хүмүүст (давхардсан тоогоор) гаргасан зарлагын гүйлгээг АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг алба хаагчдын мэдүүлэгтэй тулгалт хийж үзвэл:

ХОМ огноо Албан тушаал Овог, нэр ААНБ Харъяалагддаг албан байгууллаг Үнийн дүн

2018

Албаны дарга

Духаа Жагварал

Иргэн

Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК

 

2018

Ахлах байцаагч

ГАНХУЯГ ЛХАГВАСҮРЭН

Иргэн

Хашаат сумын ЗДТГ

 

2018

Ахлах мэргэжилтэн

Баатар Уламбаяр

Иргэн

Нэгдсэн төв лаборатори

 

2018

Ахлах мэргэжилтэн

Цанашир Булганчимэг

Баянбэрх констракшн ХХК

Стандарт, хэмжил зүйн газар

5,075,000.00

2018

Ахлах нягтлан бодогч

ДАНДАР ТУЯА

0

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар

 

2018

Ахлах хянан шалгагч

УРАНЦЭЦЭГ МЯГМАРЖАРГАЛ

Ирмүүн талст

Монгол банк

9,998,000.00

2018

Газрын дарга

Давааням Гангаамаа

Глобал-Ундрага ХХК

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

559,917,859.37

2018

Гүйцэтгэх захирал

Даваацэрэн Энхбаяр

Тэш агь констракшн ХХК

Дархан арьс ширний цогцолбор ХХК

35,393,444.00

2018

Дарга

Лувсан-Очир Мөнхбаяр

Асгатын гол ХХК

Эрдэнэт үйлдвэр ХХК

9,350,000.00

2018

Газрын дарга

Ренчин Сарантуяа

Нама Оч ХХК

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

1,681,875,136.97

2018

Дэд захирал

Янгуг Сод-Эрдэнэ

Нама Оч ХХК

Хөгжлийн банк

1,681,875,136.97

2018

ИТХ ын төлөөлөгч

Ишваанжил Баасанжав

Номинмакс ХХК

Орхон аймгийн ИТХ

10,000,000.00

2018

ИТХ ын төлөөлөгч

Дагвадорж Цэрэнням

Авто юнайтед партс ХХК

Жаргалант сумын ИТХ

55,084,600.00

2018

ИТХ ын төлөөлөгч

Дагвадорж Цэрэнням

Макс Строй ХХК

Жаргалант сумын ИТХ

474,468,027.00

2018

ИТХ ын төлөөлөгч

Дашжамц Баттулга

Борхон Сутай групп ХХК

Нийслэлийн ИТХ

45,000,000.00

2018

ИТХ ын төлөөлөгч

Жамбаа Цогтбаатар

Оакс экспресс монголиа ХХК

Дорнод аймгийн ИТХ

132,412,400.00

2018

Газрын дарга

Чойгүнсэн Чимидсүрэн

ХААН Даатгал ХХК

Сангийн яам

156,170,763.00

2018

ИТХ ын төлөөлөгч

Гончиг Энхбилэг

ХААН Даатгал ХХК

ХУД-ийн ИТХ

156,170,763.00

2018

ИТХ ын төлөөлөгч

Даргиа Батзориг

Силверхорс ХХК

Өмнөговь аймгийн ИТХ

1,969,862,400.00

2018

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Дорждамба Дамба-Очир

ОТК ХХК

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд

52,800,000.00

2018

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Дэндэв Тэрбишдагва

Лайфстайл Андууд ХХК

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд

49,891,550.00

2018

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Лувсанвандан Болд

Бодь даатгал ХХК

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд

237,064,616.00

2016

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Болд Жавхлан

Долоон болдог ХХК

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд

7,263,270.00

2018

Мэргэжилтэн

Нямжав Оюунцэцэг

Брикс ХХК

Ашигт малтмал, газрын тосны газар

2,024,032,030.00

2018

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч

Дэлгэрбат Болортунгалаг

Эс Эй Эс Эс ХХК

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар

433,210,360.00

2018

Нягтлан бодогч

Энхтөр Бүжинлхам

Мета менежмент ХХК

Төв аймгийн ЗДТГ

881,121,182.00

2018

Референт

Гонгорсүрэн Лхамсүрэн

МИГ ДААТГАЛ ХХК

Улсын Их Хурлын Тамгын Газар

350,209,517.82

2018

ИТХ ын төлөөлөгч

Банзрагч Түвшин

МИГ ДААТГАЛ ХХК

Нийслэлийн ИТХ

350,209,517.82

2018

Татварын улсын ахлах байцаагч

Дашдондов Нармандах

Холл ХХК

Орхон аймгийн Татварын хэлтэс

7,046,000.00

2018

Татварын улсын байцаагч

Дамдинсүрэн Мөнхцэцэг

Ньютелеком ХХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс

2,017,837,169.05

2018

Төслийн зохицуулагч

Батсүх Оргил

Ай Ти Экспертс ХХК

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

75,259,000.00

2018

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Баярсайхан Эрдэнэтогтох

Ягаан цамхаг ХХК

ДЦС-2 ТӨХК

90,760,000.00

2017

Хэрэг бүртгэгч

Отгонбаяр Эрдэнэбат

О.ЭРДЭНЭБАТ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс

 

2018

Хяналтын байцаагч

Дэмчигжав Дэлгэрсайхан

Тулга техник ХХК

Иргэний Нисэхийн Ерөнхий газар

364,211,100.00

2018

Цэцэрлэгийн эрхлэгч

Бат-эрдэнэ Мөнхцэцэг

Б.МөНХЦЭЦЭГ

Булган аймгийн ЗДТГ

 

2018

Цэцэрлэгийн эрхлэгч

Төлөвхаан Амангельд

0

Ховд сумын ЗДТГ

 

2017

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч

Дүгэр Рэгдэл

Холбоо инвест ХХК

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтнууд

309,029,173.00

2018

Эрхлэгч

Жадамба Даваасүрэн

Магнайжаргал ХХК

Орхон аймгийн ЗДТГ

9,868,000.00

 

Мэдээллийн эх сурвалж: Шилэн данс