Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Туркт байгаа 580 гаруй монгол иргэнд хүнсний тусламж үзүүлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг гадаадад байгаа монгол иргэдэд хүнсний тусламж үзүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид хилийн чанадад мөнгө санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд ороод орон байр болон хоолгүй болж байгаа иргэдийн мэдээлэл, судалгааг тусгай үүргийн нислэг хийж эхэлсэн цагаас хийж байна.

Өнөөдрийн байдлаар Турк улсад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал бусад бүс нутагт байгаа иргэдтэй харьцуулахад хүнддээ ордог. Тийм учраас Истанбулд байгаа Ерөнхий Консулын газраар дамжуулаад Туркт байгаа 5,000 гаруй иргэнд судалгаа хийлээ. Үүнээс хамгийн эмзэг байгаа 168 өрхийн 580 гаруй иргэнд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлж эхэлж байна. Үүнд жирэмсэн, өндөр настай, бага насны хүүхэдтэй, өвчтэй зовлонтой хүмүүс багтаж байгаа юм. Энэ нь бэлэн мөнгө өгч байгаа асуудал биш.

Тухайн иргэн дэлгүүрээс 7-10 хоногийн хүнсний бүрэн нөөцөө хангах эрхийн бичиг өгч байгаа. Энэ ажил цаашид үргэлжилнэ" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/588990477781350/videos/653143335271319/