Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөлгүйгээр ойгоос зулзаган нарс бэлтгэж, 113 сая төгрөгийн хохирол учруулжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Зөвшөөрөлгүйгээр зулзаган нарс бэлтгэжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс мод авч, бусдад худалдахыг завдсан хэрэг гарчээ.

Шалгалтын явцад, хэргийг “С” гэх компани үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тус компани Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс модыг "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тогтоосон үнээс бага үнээр буюу нэг бүрийг нь 10,000 төгрөгийн төлбөр төлж авсан аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283,368 төгрөгөөр үнэлсний дагуу тооцоход 113,347,200 төгрөгийн хохирол учирсан байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 340,041,600 төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна гэж ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба​наас мэдээллээ.