Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компаниар ивээн тэтгүүлдэг BTS хамтлаг iPhone-oос мэндчилгээ дэвшүүлж алдаа гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу зургаадугаар сарын 13-ны өдөр нь дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын BTS хамтлагийн 7 жилийн ойн өдөр байсан юм.

Тус хамтлагийнхан өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Гэвч уг мэндчилгээгээ iPhone гар утаснаас илгээсэн нь тэр дороо мэдэгдсэн тул даруй устгаад Андроид гар утаснаас дахин илгээжээ.

Гэвч BTS хамтлагийн зарим фэнүүд энэ алдааг баримтжуулж хадгалаад тараасан нь олон мянган хүнд хүрч, хошигнолын нэг сэдэв болсон байна.

BTS хамтлагийн гол ивээн тэтгэгч нь Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани юм. 

Тус хамтлаг Самсунгийн шинэ бүтээгдэхүүн болох Galaxy Z Flip загварын гар утсыг сүүлийн үед уран бүтээлдээ хүчтэй сурталчилж байгаа.

Америкийн RnB од Алиша Киз 2013 онд гар утас үйлдвэрлэгч Blackberry компанийн уран бүтээлийн захирлын албыг хашдаг байхдаа мөн iPhone гар утаснаас твиттер сүлжээнд жиргэж, удалгүй энэ албан тушаалаа орхиж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider