Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцоно уу

ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх” Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Ашиглалтад орсон шинэ орон сууц санал болгох;
  • Тухайн орон сууцыг иргэнтэй гэрээ байгуулах өдрөөс өмнө улсын комисс хүлээн авсан байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
  • Батлагдсан зургийн дагуу баригдсан байх
  • Барилга, орон сууц нь чанар, стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
  • Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх;
  • Барилга, орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх;

Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ. Үүнд:

  • Төсөлд хамрагдах албан хүсэлт
  • Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл
  • /Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг

2 давхар, 206 тоот Утас: 7000-6953

 

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК