Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота компани анхны “plug-in hybrid” SUV загварын автомашинаа Японы зах зээлд гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тоёота компани RAV4 загварынхаа PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle) шинэ хувилбарыг Японы зах зээлд борлуулж эхэлжээ.

Анх 1994 онд зах зээлд гарсан RAV4 нь “crossover SUV” ангиллын автомашинуудын анхдагч бөгөөд өнөөдрийг хүртэл зах зээлд тэргүүлж байгаа. 

RAV4-ын тав дахь үеийн загвар 2019 оны дөрөвдүгээр сард зах зээлд гарсан юм. PHEV хувилбар нь цахилгаан, шатахуун хосолсон хөдөлгүүртэйгээс гадна (225kW) батарейг нь ердийн цахилгааны эх үүсвэрт залган цэнэглэж болдогоороо онцлог.

Шинэ RAV4 нь нэг удаагийн шатахуун дүүргэлтээр нийт 1,300 км зам туулах чадвартай бөгөөд зөвхөн батарейгаараа 95 хүртэл километр зам туулдаг гэнэ.

Японы зах зээлд 4,690,000-аас 5,390,000 иений ($43,600-$50,100) хооронд үнээр зарагдаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Japan Today