Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрхүү мужид газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын батлан хамгаалах яам Эрхүү мужийн газрын тосны цооногт гарсан галыг танк эсэргүүцэгч их бууны тусламжтай унтрааж чадсанаа мэдээлжээ.

Иркутск Ойл компанийн эзэмшлийн талбайн уг цооног тавдугаар сарын 30­-наас эхлэн шатсан юм. Ердийн үед ийм галыг цооногны аманд тэсэлгээ хийж , орчны хүчилтөрөгчтэй урвалд орохыг нь зогсоох замаар унтраадаг.

Харин энэ тохиолдолд цооногны аманд ойртох аргагүй халуун байсан тул Эрхүү мужийн захиргаа өнгөрсөн Баасан гарагт зэвсэгт хүчнээс тусламж хүссэн юм.

ОХУ-ын армийн төв тойргийн командлал T-12 танк эсэргүүцэгч их бууг цэргүүдийн хамт гал гарсан газраас 4,500 км зайтай Самараас илгээжээ.

Гал унтраах ажиллагаа амжилттай болсныг батлан хамгаалах яам мэдэгдээд үйл явдлын дүрс бичлэгийг нийтэд үзүүлсэн байна.

Бичлэгт цэргүүд их бууг цооногны амнаас 180 метр зайд байрлуулан 100мм-ийн сумаар дахин дахин буудаж байгааг харуулжээ.

Газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраах нь маш ховор тохиолдол гэнэ.

Эх сурвалж: Russia Today