Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ коронавирус мутацид орж, өөрчлөгдсөн гэх нотолгоо байхгүйг ДЭМБ-аас зарлалаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр “Өчигдөр ДЭМБ-аас шинэ коронавирус мутацид орж, өөрчлөгдсөн гэсэн нотолгоо одоогоор байхгүйг дахин мэдээлсэн" гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа онцолсон юм.

Мөн өнөөдрийн байдлаар коронавирусийн 40,000 гаруй генийн дарааллыг дэлхийн өнцөг булан бүрт анхааралтай ажиглаж байгаа. Ингэхэд вирус генийн хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй гэж тодотгосон гэдгийг хэлэв.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Вирус мутацид орж, өөрчлөгдөөгүй гэдэг нь вирусийн хоруу чанар, халдвар дамжих байдал болоод хүнд өвчлөл үүсгэх нөхцөл нь өөрчлөгдөөгүй гэсэн үг.

Тиймээс цаашдаа коронавирусийн эсрэг вакцин гаргахад эерэг үр нөлөөтэй" хэмээн тайлбарлалаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/183630669673261/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.