Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 6 хүн тутмын нэг нь "УЯАЧ"

Б.Ану
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, Архив

Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын 5 жилийн хугацааны мэдүүлэгт дүн шинжилгээ хийснээ эдийн засагч С.Дэмбэрэл 2017 онд танилцуулж байв. 

Тэрбээр "2016 онд төрийн 1,753 албан хаагч хурдан удмын 22,716 адуутай байна. Өөрөөр хэлбэл, манай төр жинхэнэ утгаараа “уяач” төр болж байна гэсэн үг" гэж байлаа.

Тодруулбал, "Төрийн албан хаагчдын таван төрлийн малын статистик ихээхэн сонирхолтой. Төрийн албан хаагчдын малын тоог Монголын малтай өрхийн тоотой харьцуулж үзвэл дундаж, дундаас дээш гэсэн ангилалд орохоор байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид 2.6 – 3 сая толгой малтай. 2016 оны байдлаар малыг нь үнэлж үзвэл 802 тэрбум төгрөг болж байгаа юм.

2012 онд л гэхэд төрийн 788 албан хаагч хурдан удмын 8,873 адуутай байж. Энэ нь их эрчимтэй өсөөд 2016 онд төрийн 1,753 албан хаагч хурдан удмын 22,716 адуутай болсон байна. Өөрөөр хэлбэл, манай төр жинхэнэ утгаараа “уяач” төр болж байна гэсэн үг. Хурдан удмын адуу гэдэг маш том бизнес гэдгийг хэлэх хэрэгтэй" гэж ярьж байлаа. 

Тэгвэл УИХ-д өрсөлдөх 606 нэр дэвшигчийн 106 "уяач" байгаа нь анхаарал татав. Тодруулбал, Нийт 606 хүн энэ удаа нэрээ дэвшүүлж байгаагийн 106 нь хурдан удмын адуу, сайн үүлдрийн үхэр, ямаа, хоньтой болохоо АТГ-т мэдүүлжээ.

Хурдан удмын хамгийн олон адуутай нэр дэвшигчдээс дурдвал:

  1. Агваансамдангийн Батсүх 450,
  2. Б.Наранхүү 330
  3. Ж.Батзандан 250,
  4. П.Анужин 200 хурдан удмын адуутай аж.

Харин О.Батнасан, Д.Батцогт, Г.Ганхүү, С.Ононбаяр, О.Оргил, Ц.Пүрэвхүү, А.Ундрахтамир, Ч.Үл-Олдох, З.Энхболд, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэсувд, М.Бат нарын нэр дэвшигчид тус бүр нэг хурдан удмын адуутай юм байна.

Кёкүшюзан Батбаяр хамгийн олон буюу 3,000 үхэртэй бол Ч.Мэндсайхан 450, Ж.Баясгалан 158, О.Батнасан 110, П.Анужин 80 үхэртэй.

Ч.Цэндээ, Ч.Мэндсайхан нар тус бүр 300 ямаатай гэдгээрээ хамгийн олон ямаатайд тооцогдож байна. 

Харин Ч.Мэндсайхан 1,200, Х.Нямбаатар 625 хоньтой гэдгээ мэдүүлжээ. Нэр дэвшигчдээс Агваансамдангийн Батсүх "мянгат" буюу мянга давсан малтай ажээ.

Эдгээр нэр дэвшигчийн нийт мал 33 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. 

Хурдан удмын адуутай 106 нэр дэвшигч:

Тойрог Овог Нэр Хурдан удмын адуу Нийт мал Нийт үнэлгээ 
14 дүгээр тойрог Агваансамдан Батсүх 450  Хурдан удмын адуу-450, Хонь-300, Ямаа-250, Үхэр-50, Тэмээ-5 6,887,500
6 дугаар тойрог Батсүх Наранхүү 330  Хурдан удмын адуу-330 4,950,000
23 дугаар тойрог Жалбасүрэн Батзандан 250  Хонь-100, Хурдан удмын адуу-250, Үхэр-30 1,290,000
28 дугаар тойрог Пүрэв-Очир Анужин 200  Хурдан удмын адуу-200, Үхэр-80, Хонь-300, Ямаа-100 1,063,000
7 дугаар тойрог Жамц Энхболд 190  Хурдан удмын адуу-190, Хонь-250 1,530,000
23 дугаар тойрог Цогтоо Одонтунгалаг 180  Хурдан удмын адуу-180, Үхэр-24, Хонь-300 199,350
22 дугаар тойрог Гантулга Золзаяа 123  Хурдан удмын адуу-123 200,000
12 дугаар тойрог Намсрай Лутбаяр 109  Хурдан удмын адуу-109 500,000
20 дугаар тойрог Дондовдорж Батмөнх 108  Хурдан удмын адуу-108 350,000
17 дугаар тойрог Бадарч Болдбаатар 98  Хурдан удмын адуу-98, Үхэр-24, Хонь-170 437,600
3 дугаар тойрог Даваа Мөнх-эрдэнэ 95  Хурдан удмын адуу-95, Үхэр-35 487,500
4 дүгээр тойрог Болдбаатар Гүнбилэг 80  Хурдан удмын адуу-80, Үхэр-40 180,000
18 дугаар тойрог Сандуй Жаргал 70  Хурдан удмын адуу-70, Хонь-300, Ямаа-250, Үхэр-50 180,000
12 дугаар тойрог Зана Энхтөр 58  Хурдан удмын адуу-58, Адуу-69, Хонь-125 266,000
16 дугаар тойрог Ширнэнбаньд Адьшаа 55  Хурдан удмын адуу-55 880,000
14 дүгээр тойрог Бадмаабазар Цондовдорж 55  Хурдан удмын адуу-55 99,000
26 дугаар тойрог Ёндонсамбуу Бямбатогтох 50  Хурдан удмын адуу-50, Хонь-200 70,000
23 дугаар тойрог Жадамбаа Баясгалан 47  Адуу-130, Хурдан удмын адуу-47, Сайн үүлдрийн үхэр-158 1,235,000
4 дүгээр тойрог Жадамба Бат-Эрдэнэ 45  Хурдан удмын адуу-45, Адуу-84, Үхэр-76, Хонь-190 239,560
3 дугаар тойрог Пүрэв Нүрзэд 43  Хурдан удмын адуу-43 250,000
12 дугаар тойрог Наянтай Ганибал 40  Хурдан удмын адуу-40, Адуу-68, Сайн үүлдрийн үхэр-2, Үхэр-10, Хонь-120 337,600
27 дугаар тойрог Хишгээ Нямбаатар 36  Хурдан удмын адуу-36, Үхэр-13, Ямаа-113, Хонь-625, Адуу-20 189,450
1 дүгээр тойрог Жамъян Мөнхбат 35  Хурдан удмын адуу-35, Үхэр-48 57,800
11 дүгээр тойрог Бадамгарав Бадраа 33  Хурдан удмын адуу-33 50,000
28 дугаар тойрог Баянжаргал Цогтгэрэл 32  Хурдан удмын адуу-32, Адуу-110, Сайн үүлдрийн үхэр-60, Хонь-160 232,000
24 дүгээр тойрог Эрдэнэбаатар Долгион 30  Хурдан удмын адуу-30 150,000
5 дугаар тойрог Очирбат Амгаланбаатар 30  Хурдан удмын адуу-30, Тэмээ-3, Үхэр-13, Хонь-27, Ямаа-50 326,400
1 дүгээр тойрог Пүрэвбаатар Мөнхтулга 30  Хурдан удмын адуу-30 100,000
20 дугаар тойрог Равжир Мягмардорж 30  Хурдан удмын адуу-30, Адуу-58, Үхэр-25 466,000
5 дугаар тойрог Энхтуяа Эрдэнэтуяа 30  Хурдан удмын адуу-30 300,000
19 дүгээр тойрог Болд Жавхлан 24  Адуу-80, Хурдан удмын адуу-24, Хонь-350, Үхэр-15 221,250
8 дугаар тойрог Цагаан-Өвгөн Жадамбаа 20  Хурдан удмын адуу-20, Сайн үүлдрийн хонь -100 30,050
12 дугаар тойрог Айлтгүй Төмөр-Очир 20  Хурдан удмын адуу-20 200,000
20 дугаар тойрог Цогтсайхан Батхуяг 17  Хурдан удмын адуу-17, Адуу-89, Сайн үүлдрийн үхэр-25, Үхэр-54, Хонь-430, Ямаа-40 624,100
1 дүгээр тойрог Хадбаатар Дэмидбалданням 17  Хурдан удмын адуу-17, Адуу-20 100,000
27 дугаар тойрог Энхболд Болорчулуун 15  Хурдан удмын адуу-15, Үхэр-30, Хонь-100 184,000
13 дугаар тойрог Батжаргал Буянзаяа 15  Хонь-150, Ямаа-52, Үхэр-27, Адуу-65, Хурдан удмын адуу-15 212,200
27 дугаар тойрог Даваа КёкүшюзанБатбаяр 15  Хонь-300, Үхэр-3000, Ямаа-200, Хурдан удмын адуу-15 21,070
26 дугаар тойрог Дашдондог Үүрцайх 15  Хурдан удмын адуу-15 1,500
8 дугаар тойрог Төмөртогоо Энхтүвшин 15  Хурдан удмын адуу-15 45,000
25 дугаар тойрог Төмөрбаатар Аюурсайхан 14  Адуу-41, Хурдан удмын адуу-14 197,000
5 дугаар тойрог Лутаа Энхнасан 13  Хурдан удмын адуу-13 131,000
11 дүгээр тойрог Хархүү Мандахбаяр 12  Хурдан удмын адуу-12, Адуу-30, Хонь-335, Ямаа-191 229,950
18 дугаар тойрог Бадмаанямбуу Бат-Эрдэнэ 11  Хурдан удмын адуу-11, Адуу-410, Үхэр-51, Хонь-2100, Ямаа-310 495,899.98
17 дугаар тойрог Хайчаа Батсайхан 10  Хурдан удмын адуу-10 200,000
8 дугаар тойрог Сүхбат Мэндсайхан 10  Хурдан удмын адуу-10 50,000
4 дүгээр тойрог Цэрэндэндэв Мэндээ 10  Хурдан удмын адуу-10 20,000
4 дүгээр тойрог Цогт-Очир Анандбазар 10  Хурдан удмын адуу-10, Адуу-297, Үхэр-65, Хонь-551, Ямаа-186 569,200
27 дугаар тойрог Борис Саранцэцэг 10  Хурдан удмын адуу-10 0
24 дүгээр тойрог Сүхбаатар Эрдэнэболд 8  Адуу-5, Тэмээ-1, Хурдан удмын адуу-1, Хонь-10, Үхэр-8, Хурдан удмын адуу-8 35,000
16 дугаар тойрог Халтай Батболд 8  Хурдан удмын адуу-8, Үхэр-12 60,000
21 дүгээр тойрог Бэгзсүрэн Гантулга 6  Үхэр-5, Хонь-300, Хурдан удмын адуу-6 222,000
1 дүгээр тойрог Дуламжав Мөнх-Эрдэнэ 6  Хурдан удмын адуу-6, Адуу-34, Үхэр-41 96,000
1 дүгээр тойрог ЭНХБАЯР МӨНХСАЙХАН 6  Хурдан удмын адуу-6, Адуу-12, Сайн үүлдрийн үхэр-10 47,000
24 дүгээр тойрог Чимид-Очир Мэндсайхан 6  Хурдан удмын адуу-6, Адуу-130, Үхэр-450, Хонь-1200, Ямаа-300 834,000
1 дүгээр тойрог Ганзориг Тэмүүлэн 6  Хурдан удмын адуу-32, Хурдан удмын адуу-6 195,600
3 дугаар тойрог Батмөнх Батцэцэг 5  Хурдан удмын адуу-5 30,000
1 дүгээр тойрог Энэбиш Болорчулуун 5  Адуу-47, Үхэр-25, Хонь-127, Хурдан удмын адуу-5, Ямаа-147 143,610
22 дугаар тойрог Санжжав Амарсайхан 5  Хурдан удмын адуу-5 50,000
27 дугаар тойрог Бадарч Жаргалмаа 5  Сайн үүлдрийн ямаа-100, Адуу-50, Хонь-280, Сайн үүлдрийн үхэр-30, Хурдан удмын адуу-5 141,000
17 дугаар тойрог Лхагва Мөнхбаатар 5  Адуу-20, Хурдан удмын адуу-5 90,000
10 дугаар тойрог Дамдинжав Мөнхболд 5  Хурдан удмын адуу-5 15,000
25 дугаар тойрог Дагдан Анхбаяр 5  Адуу-55, Хурдан удмын адуу-5, Үхэр-6, Тэмээ-4, Хонь-24, Ямаа-6 96,500
1 дүгээр тойрог Даваадорж Ариунжаргал 5  Хурдан удмын адуу-5, Адуу-55, Сайн үүлдрийн үхэр-67, Хонь-168, Ямаа-65 165,500
18 дугаар тойрог Лувсаннамсрай Оюун-Эрдэнэ 5  Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163 100,460
11 дүгээр тойрог Доржжодов Сансар 5  Хурдан удмын адуу-5, Үхэр-70, Хонь-327, Ямаа-150 146,000
27 дугаар тойрог Доржпалам Хосбаяр 5  Хурдан удмын адуу-5, Хонь-25, Үхэр-3 6,515
3 дугаар тойрог Чимэддорж Гантулга 4  Хурдан удмын адуу-4, Ямаа-69, Адуу-31 57,900
4 дүгээр тойрог Дорлиг Өсөхбаяр 4  Хурдан удмын адуу-4, Адуу-28, Үхэр-26 314,000
21 дүгээр тойрог Мангалсүрэн Энх-Амар 4  Хурдан удмын адуу-16, Хурдан удмын адуу-4 120,000
15 дугаар тойрог Баатаржав Бат-Амгалан 4  Хурдан удмын адуу-4, Хонь-200, Адуу-16, Ямаа-110, Үхэр-21 246,954.27
10 дугаар тойрог Оюунсайхан Алтангэрэл 3  Хурдан удмын адуу-3, Үхэр-5 19,500
17 дугаар тойрог Хастөмөр Бээжин 3  Хурдан удмын адуу-3, Адуу-40, Үхэр-30, Хонь-70, Ямаа-30 584,100
17 дугаар тойрог Мижиддорж Ганболд 3  Хурдан удмын адуу-3 40,000
21 дүгээр тойрог Цэнд Сандаг-Очир 3  Үхэр-16, Хонь-185, Ямаа-35, Хурдан удмын адуу-3, Адуу-3 37,440
22 дугаар тойрог Батсүх Саранчимэг 3  Хурдан удмын адуу-3, Адуу-11, Үхэр-4 64,200
21 дүгээр тойрог Пүрэвсүрэн Цолмон 3  Хурдан удмын адуу-3 90,000
10 дугаар тойрог Чагнаадорж Цэндээ 3  Хонь-400, Ямаа-300, Үхэр-27, Адуу-28, Хурдан удмын адуу-3 231,000
23 дугаар тойрог Жигжидсүрэн Чинбүрэн 3  Хонь-120, Хурдан удмын адуу-3, Адуу-20, Үхэр-3 84,600
1 дүгээр тойрог Ранжил Бадмаанямбуу 3  Үхэр-5, Хонь-100, Хурдан удмын адуу-3, Ямаа-50 44,100
8 дугаар тойрог Доржрэнцэн Алтангэрэл 2  Хурдан удмын адуу-3, Хурдан удмын адуу-2 25,000
26 дугаар тойрог Сурмаадорж Батсүх 2  Хурдан удмын адуу-2, Үхэр-12, Хонь-130, Ямаа-330 55,000
23 дугаар тойрог Цэрэнхүү Баттуяа 2  Хурдан удмын адуу-2 10,000
4 дүгээр тойрог Сэрээнэн Гал-Эрдэнэ 2  Хурдан удмын адуу-2, Адуу-60, Үхэр-22 135,000
20 дугаар тойрог Сайнхүү Ганбаатар 2  Үхэр-50, Хурдан удмын адуу-2, Хонь-50 41,500
20 дугаар тойрог Бат-Очир Гантүшиг 2  Хурдан удмын адуу-2, Үхэр-3 5,400
8 дугаар тойрог Борхүү Дэлгэрсайхан 2  Хурдан удмын адуу-2 44,000
25 дугаар тойрог Бямбасүрэн Жагар 2  Хурдан удмын адуу-2 10,000
1 дүгээр тойрог Дондогдорж Золжаргал 2  Хурдан удмын адуу-2 5,000
28 дугаар тойрог Самданням Мөнхчулуун 2  Хурдан удмын адуу-2 20,000
7 дугаар тойрог Санжмятав Отгонбаатар 2  Үхэр-20, Хурдан удмын адуу-2, Хонь-112, Ямаа-48 125,040
19 дүгээр тойрог Дашням Араажав 2  Үхэр-11, Хурдан удмын адуу-2 16,700
26 дугаар тойрог Долгор Түмэн-Өлзий 2  Үхэр-70, Хонь-30, Ямаа-30, Хурдан удмын адуу-2 102,000
28 дугаар тойрог Хадбаатар Бат-Ялалт 2  Хурдан удмын адуу-2, Хонь-120, Ямаа-45, Үхэр-10, Адуу-15 38,775
16 дугаар тойрог Отгоо Батнасан 1  Хурдан удмын адуу-1, Үхэр-110 80,000
26 дугаар тойрог Догсом Батцогт 1  Хурдан удмын адуу-1, Хонь-80 11,000
24 дүгээр тойрог Гэндэндарам Ганхүү 1  Хурдан удмын адуу-1 10,000
18 дугаар тойрог Сэлэнгэ Ононбаяр 1  Хурдан удмын адуу-1, Ямаа-105, Хонь-63, Үхэр-15 54,950
19 дүгээр тойрог Оюунбат Оргил 1  Хурдан удмын адуу-5, Адуу-12, Хурдан удмын адуу-1, Хонь-45, Үхэр-10 136,750
25 дугаар тойрог Цэрэндорж Пүрэвхүү 1  Хурдан удмын адуу-1, Хонь-10 101,200
20 дугаар тойрог Александр Ундрахтамир 1  Хурдан удмын адуу-1, Үхэр-2 2,600
12 дугаар тойрог Чанцал Үл-Олдох 1  Хурдан удмын адуу-1 10,000
22 дугаар тойрог Зандаахүү Энхболд 1  Хонь-50, Адуу-1, Адуу-1, Адуу-1, Хурдан удмын адуу-1, Хурдан удмын адуу-1, Хурдан удмын адуу-1 76,000
13 дугаар тойрог Жаргалтулга Эрдэнэбат 1  Үхэр-70, Адуу-30, Хонь-266, Хурдан удмын адуу-1 163,432
14 дүгээр тойрог Дэрэм Эрдэнэсувд 1  Хурдан удмын адуу-1, Хурдан удмын адуу-3, Хурдан удмын адуу-1, Хонь-200, Ямаа-50, Үхэр-30 96,000
25 дугаар тойрог Мижиддорж Бат 1  Хурдан удмын адуу-1, Хонь-100 20,000