Дээд боловсролын сургалтын байгууллагуудын эчнээ хэлбэрийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцуулав.
Тодруулбал, МХЕГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим их, дээд сургуулиудын 2019-2020 оны хичээлийн жилийн эчнээ, орой хэлбэрийн сургалтын хаврын төгсөлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, төрийн бус өмчийн 32 их, дээд сургуулийг хамруулжээ.
Илэрсэн зөрчлүүдийн хувьд:
Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар зургаан их, дээд сургуульд улсын байцаагчийн 21 заалт бүхий таван албан шаардлага өгсөн байна.
Харин 10 их, дээд сургуульд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу шийтгэл оногдуулж, бүрэн барагдуулжээ.
Мөн нэг дээд сургуулийн “хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” зөрчилд прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.
Эх сурвалж: НМХГ