Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 31
IKON.MN
Зураг зураг

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 цар тахлын эсрэг эм, вакцины талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны мэдээлснээр тус улсад "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлсэн байна. Уг эмийг Япон улсын Авиган эмийн вирусийн үйлчилгээг зогсоох үндсэн үйлдэл дээр суурилж ОХУ-д үйлдвэрлэжээ.

Клиникийн эхний шатны туршилтаас харахад уг эмийг хэрэглэсэн өвчтөнүүд 4 хоногийн хугацаанд вирусийн үржил зогсож, 3 дахь өдрөөс биеийн халуун хэвийн байдалд орж байсан гэж мэдээлжээ. Цаашид илүү олон тооны өвчтөнийг хамруулан дараагийн шатны эмнэл зүйн туршилтыг хийх юм байна.

Мөн ОХУ-д одоогоор вакцин гаргах 10 гаруй төсөл идэвхтэй хийгдэж байгаагаас тус улсын вирус судлал, биотехнологийн Вектор төвд 6 төсөл идэвхтэй хийгдэж байна. Вакцины клиникийн туршилтыг ирэх есдүгээр сараас хийх тухай мэдээлэл өгчээ.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1692579957573502/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.