Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.05.30/

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://web.facebook.com/www.mohs.mn/videos/1334372153438939/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронавируст халдвараар 6,023,000 хүн өвчилжээ. Ес хоногийн дотор өвчлөл 6 саяд хүрлээ. Өвчлөлийн хурд эрч нэмэгдсээр байна.

Сүүлийн 24 цагт 123 мянган хүн өвчилж, 4 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх хоногоос өссөн дүн юм.

Манай улсын хувьд өчигдөр шинээр дөрвөн хүн ажиглалтад орсон бол найман хүн гэрийн ажиглалт руу шилжлээ. Одоогоо тусгаарлах байранд 1,888 хүн байна.

ЗӨСҮТ-ийн баг өчигдөр хоёр зочид буудалд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 287 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд гадаад орнуудаас 10 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авлаа” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.