Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Форбс сэтгүүл Кайли Женнерийг тэрбумтнуудын жагсаалтаас хасаж байгааг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Америкийн реалити шоуны од, 22 настай Кайли Женнерийг өнгөрсөн онд Форбс сэтгүүл “өөрийн хүчээр хөрөнгөжсөн хамгийн залуу тэрбумтан” хэмээн зарлаж байв.

Түүний байгуулсан Kylie Cosmetics компанийн үнэлгээ $1.2 тэрбумд хүрсэн бөгөөд сүүлд эзэмшлийнхээ 51 хувийг гоо сайхны Coty компанид зарсан юм.

Тэгвэл Кайли Женнер татварын хэмжээгээ худал мэдүүлж, хиймлээр хөрөнгийн хэмжээгээ өсгөсөн болохыг Форбсийн сэтгүүлч Чэйз Питерсон, Мэделин Бэрг нар илрүүлснээ мэдээлжээ.

Тэд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм аргаар хөрөнгөө хиймлээр өсгөж байсныг жишээ болгон дурдсан байна.

Форбсын шинэ тооцооллоор Женнерийн хөрөнгө $900 сая хүрэхгүй хэмжээтэй болж байгаа ажээ.

Дээрх мэдээг няцаасан мэдэгдлийг Кайли Женнер твиттер хуудсандаа  гаргасан байна. Тэрбээр Форбс сэтгүүлийг батлагдаагүй, худал мэдээлэл тараалаа гэж шүүмжлээд “Би өөрийгөө тэрбумтан болсон гэж өргөмжлөхийг хэнээс ч гуйж байгаагүй, бас хуурамч мэдүүлэг өгч байгаагүй. Миний хэр их мөнгөтэй вэ гэдгээс илүү чухал 100 асуудлыг би яг одоо жагсааж чадахаар байна” гэж бичжээ.

 

Эх сурвалж: BBC