2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°
16:00
S32
24°

Сингапурт бага насны хүүхдүүдэд нүүрний хаалт, гар ариутгагч олгохоор болжээ

ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг

Сингапурын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан хүүхэд бүрт нүүрний тунгалаг гялгар хаалт, гар ариутгагч бодис олгохоор болсон байна. Уг санаачилгыг тус улсын Темасек сангаас санаачлан  Боловсролын яам болон Бага насны хүүхдийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Санаачилгын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх эдгээр хэрэгслийг цэцэрлэг, бага сургуулийн багш, ажилчдад олгох бөгөөд зарим нь хэд хоногийн өмнө хүлээн аваад байгаа аж.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн сурагч, багш, ажилтан бүрт 50 мл болон 500 мл хэмжээтэй гар ариутгагч, угааж, арчиж болох нүүрний хаалтыг олгох бол техник, мэргэжлийн сургуулийн сурагч, багш, ажилчдад угааж, ашиглаж болох 2 ширхэг маск, том, жижиг савлагаатай 2 гар ариутгагч бодисыг тус тус олгоно.

Нийтдээ 650 мянга сурагч, 42 мянган багш, ажилчдад 6 дугаар сарын 8-ны дотор эдгээрийг бүрэн  хүлээлгэн өгсөн байхаар тооцоолжээ.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /channelnewsasia.com/

x