Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мандах: Н.Номтойбаярыг сонгууль дуустал цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Шүүхээс Н.Номтойбаяр нарын гэм буруугийн шүүх хуралдааныг зургаадугаар сарын 26-нд товложээ. Харин Н.Номтойбаярыг шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм

Түүний өмгөөлөгч энэ асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/681975842637113/

Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах: Өнөөдөр Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэдэг. Шүүх хуралдааны явцад прокуроруудаас мэдээлэл гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярт цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаагүй хэр нь шүүх хуралдааны төгсгөлд мэдээлэл гаргаж өгсөн. 

Энэ ямар мэдээлэл байсан бэ гэхээр мөрдөгчтэй утсаар ярьсан гэсэн агуулгатай. Бидэнд танилцуулаагүй. Ингээд шүүх зөвлөлдөөд шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Н.Номтойбаярын нарын хэргийг шүүхэд шилжүүлж байгааг хэлээд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт авсан тайлбарыг хэлсэн. 

Өмгөөлөгч нарын хувьд шүүхийн энэхүү шийдвэр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. 

Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг баривчлах эсэх асуудлыг шийдэх юм бол СЕХ-ноос зөвшөөрөл авах зохицуулалттай. Яагаад гэвэл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр СЕХ-ноос Н.Номтойбаярт бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гарсан. 

Үүнийг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргасан нь цэвэр улс төрийн зорилготой гэж харж байна. 
Энгийн байдлаар хэлэх юм бол байж боломжүй нөхцөл байдлыг сая үүсгэсэн. Шүүх шийдвэрээ гаргасан гэсэн хэр нь завсарлаж байна гэж гарч явсан, цагдаагийнхан бүрэн бүрдэхүүнээрээ шүүх дээр ирээд Н.Номтойбаярыг аваад явлаа. Энэ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг оролцуулахгүй, оролцоход нь саад учруулах нөхцөл байдал үүсгэж байна. 

Миний үйлчлүүлэгч Н.Номтойбаяр өнөөдөр нэр дэвшигч хэвээрээ байгаа. 

Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дараах дөрвөн нөхцөлд авдаг.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан
  2. Шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн, тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий, баримт, мэдээлэл байгаа
  3. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй,
  4. Шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй /өмнө нь энэ асуудлыг шүүхээс шийдэж шийдэгдсэн учир одоо хамааралгүй/. Гэтэл миний үйлчлүүлэгч дээрх нөхцлүүдийг алийг ч хангаагүй.