2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°

Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ?

ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ирэх сард баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дундаж /ОЖД/–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Завханы хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-тай адил байна.

Зургаадугаар сарын эхний арав хоногт болон гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Мөн тухайн үед салхи ихэнх нутгаар 10-12м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 14-20 м/с хүрч ширүүсэх төлөв ажиглагдаж байна.

Төвийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (зураг 6), хур тунадас Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 10-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 14-16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ 2-5°С -аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна (зураг 6), хур тунадас Өмнөговийн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсч сул хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй.

ЗӨВЛӨМЖ

Зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ОЖД-аас бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим байх боловч зарим үед сул хүчтэй салхи шуургатай байна.

Монгол орны ихэнх нутгаар хоногийн агаарын температурын далайц зургаадугаар сарын эхээр харьцангуй ихтэй бөгөөд ялангуяа төвийн аймгуудын нутгаар бусад нутгаас их байдгийн дээр шөнөдөө хүйтэн, өдөртөө халуун байдаг нь ургамал ургахад таагүй нөхцөл болдог ажээ.

Харин сарын сүүл рүү хоногийн температурын далайц нь харьцангуй бага болдог байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

 

Эх сурвалж: ЦУОШГ

x