2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°

Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад тахлын шинэ голомт илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг

Өнөөдөр Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 40 шинэ тохиолдол илэрсэн нь сүүлийн 49 хоногийн хугацааны хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Өмнөх өдөр нь тус улсад 19 шинэ тохиолдол бүртгэгдэж байв. Өнөөдөр илэрсэн тохиолдлуудын 36 нь онлайн худалдааны Coupang Corp компанийн Сөүл хотын баруун дүүрэг дэх агуулахаас гаралтайг тогтоожээ.

Агуулахад ажилладаг нийт 3,600 хүнийг оношилгоонд хамруулаад байгааг Өмнөд Солонгосын Халдварт Өвчний Хяналтын Төв мэдээлсэн байна.

Coupang компани халдвар тарсан агуулахыг хааж, ариутгах арга хэмжээ авч эхэлснээ мэдээлжээ.

Хөл хорионы үеэр онлайн худалдаа, бараа хүргэлтийн эрэлт нэмэгдэж, Coupang цар тахлаас хамгийн их ашиг олсон компаниудын нэгт тооцогдож байв.

Агуулахаас гаралтай анхны халдвар Бямба гарагт илэрсэн бөгөөд Сөүлийн шөнийн клубээс энэ сарын эхээр дэгдсэн тархалтын нэг хавьтагч байжээ.

Хэдийгээр халдварын шинэ голомтууд дараалан илэрч байгаа ч өнөөдөр Өмнөд Солонгост 2 сая гаруй хүүхдийн хичээл эхэлж байна. Тус улс энэ сараас сургуулиудаа шат дараатайгаар нээж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

 

x