Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Японд спортын уралдаан тэмцээнийг зайнаас хөгжөөн дэмжих аппликэйшн ашиглаж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Япон даяар коронавирусийн цар тахалтай холбоотой онц байдал цуцлагдаж, амьдрал хэвийн горимд шилжиж эхэлж байна.

Энэ сарын сүүлээс мэргэжлийн спортын уралдаан тэмцээнүүд нь эхлэх боловч хоосон стадионд үзэгчгүй явагдах юм.

Тэгвэл Ямаха компани фэнүүдэд зайнаас хөгжөөн дэмжих боломж олгох Remote Cheerer системийг туршиж эхэлжээ. Уг систем нь фэнүүдийн дуу хоолой, алга ташилтын чимээг ухаалаг гар утсаар нь дамжуулан стадионд байрлуулсан чанга яригчуудаар цацах юм.

Саяхан системийг 50,000 хүний суудалтай Шизуока Стадиум Экопа стадион дотор тараан байрлуулсан 58 том чанга яригчийн тусламжтай туршжээ. 

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүд эхлэх үеэр хоосон стадионд бүрээний дуу цацаж, тоглогчдын урмыг сэргээх, уур амьсгал бүрдүүлэх арга хэмжээ авч байв.

Харин FC Seoul клуб стадионы суудлуудыг сэкс хүүхэлдэйнүүдээр дүүргэж, тэмцээнээ сонирхолтой болгох санаа сэдсэн нь олон нийтээс шүүмжлэл дагуулж, K-League-ээс томоохон торгуулиар шийтгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian