Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн бага сургуулийн сурагч коронавирусийн халдвар авжээ

ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын үед зайлшгүй ажиллах шаардлагатай албан хаагчдын 40 хүүхдийг хүлээн авч, ажиллаж байсан Дарлингтон хотын Скерне Парк академи бага сургуулийн нэг сурагч болон түүний аав, ээж коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул сургуулийг хаасан талаар ВВС мэдээлжээ.

Сургуулийг тусгаарлалтын хугацааг дуустал хаах юм байна. Тус сургуулийн хичээлийн эрхлэгч Кэйт Чисхолм хэвлэлийнхэнд хандаж “Сургууль Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллаж байсан. Бид сурагчид, сургуулийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л арга хэмжээг авч байна. Халдвар авсан гэр бүлийнхэнд түргэн хугацаанд эдгэрэхийг хүсье” гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд ноён Борис Жонсон сургуулиудын үйл ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх талаар мэдэгдлийг өнгөрсөн Ням гарагт хийсэн байна.

 

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /bbc.com,cnn.com/