Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 гаруй хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.27/

https://www.facebook.com/iKonNews/videos/610626069542192/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараас 5.6 сая хүн өвчилж 275 мянган хүн нас барсан байна. Одоо 2.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 2.4 сая хүн эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт 92 мянга гаруй хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан. Энэ өмнөх өдрөөс өвчлөл 8,000, нас баралт 1,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Манай хөрш ОХУ-д 8,900 гаруй тохиолдол бүртгэгдсэн.

Манай улсын хувьд өнөөдөр 179 хүн шинээр ажиглалтад орж байгаа бол 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоогоор 1,260 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 40 гаруй нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан.

119 дугаар 170 дуудлага ирлээ. Иргэд зөвлөмж зөвлөгөө авч байна. Шуурхай аппликейшнээр АНУ, Япон, Швед улсаас таван иргэн маань холбогдон мэдээлэл, зөвлөгөө авсан.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.