Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Макаогийн мөрийтэй тоглоомын хаан Стэнли Хо өнөөдөр 98 насандаа таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Макаогийн мөрийтэй тоглоомын хаан Стэнли Хо өнөөдөр 98 насандаа таалал төгссөнийг Хятадын төв телевиз мэдээлжээ.

Хонг Конгод төрсөн тэрбээр Португалийн колони байсан Макаод бизнесээ тэгээс эхэлж, Азийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон юм.

Бүжиглэх дуртай Стэнли $6 тэрбумын үнэлгээтэй SJM Holdings компаниараа дамжуулан Макаогийн мөрийтэй тоглоомын ертөнцийг атгадаг байжээ.

Гэхдээ тэр өөрийн хамгийн ойр дотны хүмүүстээ мөрийтэй тоглоомноос хол явахыг захидаг байсан гэдэг.

Стэнли Хо дөрвөн эхнэр сольж, 17 хүүхдийн эцэг болсон бөгөөд гэр бүлийн дотоод маргаанаас шалтгаалан 2012 онд бизнесээ хувааж байжээ.

 

Эх сурвалж: Reuters