Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ДЭМЖИХ АЯНАА УЛС ДАЯАР БАТАЛГААЖУУЛЛАА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

КОВИД-19 цар тахлын үеэр хамгийн их ачаалалтай, өндөр үүрэг хариуцлагатай ажиллаж буй салбар бол Эрүүл мэндийн болон Улсын онцгой комисс, Онцгой байдлынхан билээ. Тэр дундаа эрүүл мэндийн салбарынхан огтхон ч амралтгүй, цаг наргүй ажиллаж байгаагийн дээр вирусээс хамгаалах хамгаалалтын битүү хувцас хэрэглэлийг тасралтгүй өмсөж байгаа гэхчлэн тэднийг хөндлөнгөөс харахад л ямар их ачаалалтай, өндөр хамгаалалттай, мэргэжлийн түвшинд, нарийн зохион байгуулалттай ажиллаж байгаа нь мэдрэгдэж байна.  

Мобиком Корпораци нь цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зориулан шат дараатай олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлд “Эмч нартаа хайр түгээе” уриатай  Эрүүл мэндийн салбарыг дэмжих аяныг эхлүүлээд байгаа билээ. 

 

Энэхүү аяны хүрээнд Мобиком Корпораци “Хайр түгээе” 7000₮-ийн тусгай цэнэглэгч карт болон хэрэглээний эрхтэй 4 төрлийн цэнэглэгч картуудаа шинэчлэн худалдаанд гаргаж, эдгээр картын 5, 6-р сарын борлуулалтын орлогын 10 хувийг хот болон аймгийн эрүүл мэндийн байгууллагад зориулан хандивлах юм. 

Тэгвэл өнөөдөр “Эмч нартаа хайр түгээе” уриатай эрүүл мэндийн салбарыг дэмжих аяныг Монгол орон даяар албан ёсоор, зохих журмын дагуу зохион байгуулахаар Эрүүл Мэндийн Яам болон Мобиком Корпораци талууд хамтдаа “Хандивын гэрээ”-г байгууллаа. Уг гэрээг Эрүүл мэндийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Я.Амаржаргал болон Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар үзэглэсэн юм. 

 

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Мобиком Корпораци нь байгуулагдсан цагаасаа Монгол улсын хүүхэд багачуудад ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, нэн ховордсон ан амьтдыг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн ард иргэддээ туслах зэрэг үүссэн нөхцөл байдал бүхэнд тухай бүрд нь бодит тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн билээ. 

Харин Дэлхий дахиныг нийтээр нь хамраад буй КОВИД-19 цар тахлын үеэр зөвхөн эрүүл мэндийн салбараар авч үзвэл:

  • УОК-оор дамжуулан холбогдох газар нэгжид 70 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн хандивласан,
  • ЭМЯ-ны “11 цагийн мэдээлэл” дамжуулах газарт интернэтийн тусгай төхөөрөмжийг үнэ төлбөргүй байршуулсан, 
  • Улсын Нэгдсэн 1, Нэгдсэн 3, ХӨСҮТ, ЭНЭМҮТ, ГГСҮТ зэрэг эмнэлгүүдэд утасгүй интернэтийг үнэ төлбөргүй суурилуулан, “Free Wi-Fi” үйлчилгээтэй болгосон,
  • “Хайр түгээе” тусгай картын тодорхой хувийн орлого 39’600’000 төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг УОК, ЭМЯ, МХЕГ болон бусад холбогдох газар нэгжид хандивласан зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.