Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс хамгийн олон Covid-19 халдварын тохиолдолтой дэлхийн 10 орны нэг боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Энэтхэг улсад коронавирусийн халдварын 6,977 тохиолдол шинээр нэмэгдсэн нь тус улсын хувьд нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол байлаа.

Ингэснээр нийт тохиолдлын тоо нь 139,049 хүрч, халдварын хамгийн олон батлагдсан тохиолдолтой дэлхийн 10 орны нэгд багтлаа. 

Өмнө нь Иран улс (135,701 тохиолдолтой) энэ байр суурийг эзэлж байсан юм.

Covid-19 өвчний халдвараар нас барсан хүний тоо Энэтхэгт 4,024 хүрчээ.

Гуравдугаар сарын 24-нд тус улсад хорио цээрийн хатуу дэглэм зарласан нь энэ долоо хоногийн сүүлээр дуусах гэж байна.

Энэ долоо хоногоос эхлэн дотоодын агаарын болон төмөр замын тээвэр нь ажиллаж эхлэх юм. Хөл хориог гэнэт зарласны улмаас том хотуудад хөдөө орон нутгаас ирж, ажил хөдөлмөр эрхэлдэг олон сая хүн орох газаргүй, орлогогүй болж, дээд тал нь 1,000 гаруй кимометр замыг явган туулж гэртээ харьцгаажээ.

Тэдгээрээс хамгийн багадаа 100 гаруй хүн замын дунд өлсөж, ядарсны улмаас нас барсан байна.

 

Эх сурвалж: Reuters