Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 41.1%-аар буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Он гарснаас хойш тавдугаар сарын 24-ний байдлаар Монгол Улсын нийт экспорт 1,872.2 сая ам.доллараар хэмжигдэж байна. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,304.2 сая ам.доллараар буюу 41.1%-аар буурсан үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсээс гаргасан тоон үзүүлэлт харуулав. 

Хүснэгт 1. Түүхий эдийн экспорт   

2020.01.01-2020.05.23-ны хугацаанд 
Барааны нэр  Тоо хэмжээ /мян.тонн/ Үнийн дүн /сая ам.доллар/
1 Чулуун нүүрс  5.612.9   458.7
2 Төмрийн хүдэр  3.305.2  225.1
3 Зэсийн баяжмал    518.8 576.5
4 Жонш  227.2 58.5
5 Цайрын хүдрийн баяжмал   57.2 69.7
  Түүхий нефть  633.0 мянган баррель  23.6

Мөн эрдсийн экспорт 1,456.6 сая ам.доллар, бусад экспорт 415.7 сая ам.доллар болжээ.