2020/11/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
03:00
S31
-20°
04:00
S31
-20°
05:00
S31
-20°
06:00
S31
-21°
07:00
S31
-21°
08:00
S31
-21°
09:00
S32
-19°
10:00
S32
-18°
11:00
S32
-16°
12:00
S32
-15°
13:00
S32
-14°
14:00
S32
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний сэхээтнүүдийн үр хүүхдүүд улс төрд “салхи” оруулна.....

ikon.mn
2020 оны 5 сарын 23
Өгүүлэл
Зураг

Энэ жилийн сонгуулийн тухай хүн болгон л ам уралдуулан ярьж байна. Хуучин улиг болсон улс төрчид ахиад шинэ сайхан зүйл яриад эхлэлээ. Зарим хэсэг нь өөрчлөлт, шинэчлэлт, хувьсгал, хувьсал гээд л авч өгч байна. Энийг товчхондоо чихэн дээр цэцэг ургуулах арга гээд хэлчихэд болно.

Гэтэл нийгмийн нөгөө хэсэг нь арай өөр бодолтой байна. Юу гэхээр энэ жилийн УИХ-ийн сонгуульд манай Үндэсний сэхээтнүүдийн үр хүүхдүүд өрсөлдөхөөр болсонд хүмүүс ихээхэн таатай байна. Тухайлбал 20 дугаар зууны уртад ёстой нэг ад  үзэгдэж байсан ч алтаар үнэлэгдэж үлдсэн Билгүүн номч Бямбын Ренчингийн  ач хүү Шарктанкын Г.Амартүвшин өрсөлдөхөөр боллоо.

Түүнтэй мөр зэрэгцэн  зууны манлай роман Тунгалаг тамир, Алтайд гээд олон сайхан зохиол туурвиж мөнхөлсөн Төрийн шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба, Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн нарын зээ охин нар нэр дэвшихээр болжээ. Удам судар, мэдлэг боловсрол, бизнесийн амжилтаараа Г.Амартүвшин,  Ч.Лодойдамба гуайн зээ охин хоёр эн зэрэгцэнэ гэдгийг улс  төр, бизнесийн  хүрээнийхэн хэлж байгаа юм.

Үндэсний сэхээтнүүдийн үр ач нар Монголын улс төрд шинэ салхи, шинэ хандлага, шинэ соёл авч ирэх нь дамжиггүй юм. Зууны манлай роман туурвигч Ч. Лодойдамбын  зээ охин Лутаагийн Энхнасан өөрийн уугуул нутаг Говь-Алтай аймагт Зөв хүн-электорат эвсэлээс нэр  дэвшин МАНАН бүлэглэлийнхэнтэй өрсөлдөж буй бол Б.Ренчиний үр сад Ганибалын Амартүвшин Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхээ авчээ. Хот хөдөөгийн энэ хоёр тойргийн сонгогчид үндэсний сэхээтэнүүдийн үр ач, үргэлжлэл болсон шинэ цагийн залуусаа сонговол Монголчууд баярлах бизээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x