Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д хорио цээрийн дэглэм долоо хоногийн өмнө хэрэгжиж эхэлсэн бол 35,000 хүний амь аврагдах байсан гэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын дундаас АНУ даяар коронавирусийн халдварыг хязгаарлах зорилготой хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл энэ хориг ердөө нэг долоо хоногийн өмнө хэрэгжиж эхэлсэн бол 35,000 гаруй хүний амь аврагдах байсныг Колумбийн их сургуулийн судлаачид тооцоолсон байна.

Тэд хэд хэдэн компьютер загварыг ажиллуулж туршихад тавдугаар сарын гуравны байдлаар АНУ-д бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлыг 61 хувиар, нас баралтын тоог 55 хувиар бууруулах боломжтой байсан гэж дүгнэжээ.

Тухайн өдөр Нэгдсэн Улсад 1,150,000 орчим халдварын тохиолдол, 65,000 гаруй нас баралт бүртгэгдээд байсан юм.

Энэ судалгаанаас хорио цээрийн дэглэмийг хэт эрт цуцлахын хор уршиг бас харагдаж байгааг эрдэмтэд онцолжээ. Өнөөдрийн байдлаар АНУ-ын бүх 50 муж эдийн засгаа уналтаас аврахын тулд хорио цээрийн дэглэмээ сулруулах арга хэмжээ авч эхлээд байна.

Тус улс өнөөдөр коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн улс болж, нийт 1.5 сая халдварын тохиодол бүртгэгдэн 93,000 гаруй хүн нас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press