2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30

Зогсоол дээрээс автомашин хулгайлсан этгээдүүд арлын дугаарыг нь өөрчлөн зарах гэж байжээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж:ТЦА

Автомашин зогсоол дээрээс хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоол дээрээс 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин хулгайд алдсан гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу тус дүүргийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олжээ. 

Тээврийн хэрэгслийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай 27, настай,эрэгтэй Н.Ч , 32 настай, эмэгтэй Э.У нар нь бүлэглэн үйлдэж уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Мөн хэргийн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 97-82 УНД, 73-85 УНО, 07-21 УБӨ, 24-47 УНЗ , 50-93 УНЛ 25-28 УНЛ, 98-09 УНТ улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй байх тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж:ТЦА

Иймд иргэд  хуучин тээврийн хэрэгслийг худалдан авахдаа арлын дугаарт нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар шалгах, оношилгоонд оруулж худалдан авалт хийх болон тээврийн хэрэгслийг гэрэлтүүлэг, хараа хяналттай, харуул хамгаалалттай газар байршуулахыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ТЦА




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x