Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Коронавирусийн халдвар аван эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 20-22 настай байгаа. 

Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа.

ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 34 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. 

Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 199 хүнд шинжилгээ хийсний 190 нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд. Түүнчлэн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор авсан хоёр сорьц болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан таван иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, мөн тусгаарлагдан ажиглагдаж байсан 10 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй.
  • ЗӨСҮТ-ийн лабораторид тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 132 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэлээ.

Түүнчлэн тэрбээр өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 200 гаруй хүний шинжилгээг яаралтай хийнэ гэв. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/177028183583339/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.