Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 2-ноос хойш анх удаа ОХУ-д өдөрт 10,000-аас цөөн халдварын тохиолдол бүртгэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 9,974 шинэ тохиолдол нэмэгдсэн тухай ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв өнөөдөр мэдээлжээ.

Тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш анх удаа тус улсад өдөрт 10,000 хүрэхгүй тооны тохиолдол илэрсэн нь энэ юм. Ингэснээр нийт батлагдсан халдварын тохиолдол нь 252,245 болж нэмэгдэж байна.

Энэ нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа хоёрдугаарт жагсах муу үзүүлэлт юм. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 93 өвчтөн нас барж, нийт тоо нь 2,305 хүрчээ.

 

Эх сурвалж: ТАСС